UFC холбооны Шанхайн эвентийн дэд оргил тулаанд тулалдсан Түмэндэмбэрэлийн Нямжаргал өрсөлдөгчөө эхний үед боолтоор яллаа. Түүний өрсөлдөгч нь “Wrong Turn” хочтой Terrance Saeteurn юм. Ингэснээр UFC холбооны Шанхайн эвентийн анхны хожлоо авлаа.
UFC холбооны Шанхайн эвентэд тулалдсан хоёр Монгол тамирчин хоёул ялалт байгуулан түүх бүтээж байна
М
Мөнхбаясгалан
8 сарын 25



Road To UFC Season 4-н хагас шигшээ тулаанд Монгол тулаанч Батбаярын Намсрай, Хятад улсын тамирчин Agulali-г эхний үед боолтоор яллаа. Agulali нь энэ хүртлээ 13 хожил, нэг хожигдсон гэсэн амжилттай байсан юм. Манаа тулаанч Батбаярын Намсрай нь финалын тулаанаа Шинэ Зиланд улсын тамирчин Aaron Tau-тай тулалдах юм. Энэ тамирчин 10 хожиж, 1 хожигдолтой байгаа юм.

