Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсын нийслэл Bangkok болон Phuket, Chiang Mai, Nakhon Ratchasima гэсэн 4 хотод зохиогдож байгаа билээ. Волейболын эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 32 улсын шигшээ багууд эрхээ авч оролцож, аваргын төлөө өрсөлдөж байна.
Эмэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-д талбайн эзэн Тайландын шигшээ баг хоёр хожиж хэсгээ тэргүүлж байна
8 сарын 25


Тэмцээний А хэсэгт өрсөлдөж буй тэмцээнийг зохион байгуулагч Тайландын шигшээ баг эхний тойрогт Египет улсын шигшээ багийг 3:1 (25:15; 23:25; 25:15; 25:11) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Швед улсын шигшээ багийг 3:0 (25:18; 25:20; 25:22) харьцаатай ялж хэсгийг 6 оноотой тэргүүлж байна. Харин А хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй Нидерланд улсын шигшээ баг эхний тойрогт Швед улсын шигшээ багийг 3:2 (25:27; 25:11; 25:21; 21:25; 15:9) харьцаатай хожсон бөгөөд хоёр дахь тоглолтоо Египет улсын шигшээ багийн эсрэг хийж 3:0 (25:15; 25:13; 25:13) харьцаатай хожиж 5 оноотой хэсгийн сүүлийн тоглолтоо талбайн эзэн Тайландын шигшээ багийн эсрэг хийнэ. А хэсгийн сүүлийн тоглолт Тайланд болон Нидерландын шигшээ багуудын хооронд болох бөгөөд хэн хожсон баг нь хэсгээ тэргүүлнэ.

Тэмцээний B хэсэгт өрсөлдөж буй Бельгийн шигшээ баг эхний тойрогт ДАШТ-ий 3 алтан медальт Куба улсын шигшээ багийг 3:0 (25:23; 25:14; 25:11) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Словакийн шигшээ багийг 3:0 (25:19; 25:17; 25:18) харьцаатай ялж B хэсгийг 6 оноотой тэргүүлж байна. Харин B хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Италийн шигшээ баг эхний тойрогт Словакийн шигшээ багийг 3:0 (25:20; 25:14; 25:16) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Куба улсын шигшээ багийг 3:0 (25:9; 25:8; 25:16) харьцаатай ялж 6 оноотой хэсгийн сүүлийн тоглолтоо Бельгийн шигшээ багийн эсрэг хийнэ. B хэсгийн сүүлийн тоглолт Итали болон Бельгийн шигшээ багуудын хооронд болох бөгөөд аль хожсон баг нь хэсгээ тэргүүлнэ.

Тэмцээний C хэсэгт өрсөлдөж буй ДАШТ-ий дөрвөн удаагийн мөнгөн медальт Бразилын шигшээ баг эхний тойрогт Грекийн шигшээ багийг 3:0 (25:18; 25:16; 25:16) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Францын шигшээ багийг 3:2 (21:25; 20:25; 25:15; 25:17; 15:13) харьцаатай ялж чадсанаар 5 оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин хэсгийн хоёрдугаар байранд бичигдэж буй 4 оноотой Францын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Пуэрто-Рикогийн шигшээ багийг 3:1 (22:25; 25:18; 25:11; 25:14) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Бразилын шигшээ багт 2:3 харьцаатай ялагдсан бөгөөд хэсгийн сүүлийн тоглолтоо Грекийн шигшээ багтай хийнэ. Грекийн шигшээ баг одоогоор 3 оноотой хэсгийн сүүлийн тоглолтоо Францын шигшээ багтай хийнэ.

Тэмцээний D хэсэгт өрсөлдөж буй ДАШТ-ий 1 алт, хошой мөнгөн медальт АНУ-ын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Словенийн шигшээ багийг 3:1 (25:23; 17:25; 25:22; 25:14) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойрогт Аргентины шигшээ багийг 3:1 (25:14; 23:25; 25:12; 25:17) харьцаатай ялж 6 оноотой хэсгээ тэргүүлж байна. Харин хэсгийн хоёрдугаар байрт Аргентины шигшээ баг 3 оноотойгоор хэсгийн эхний тоглолтоо Чехийн шигшээ багийг 3:1 (18:25; 25:23; 25:17; 26:24) харьцаатай ялж чадсан бөгөөд хоёрдугаар тойрогт АНУ-ын шигшээ багт 2:3 харьцаатай ялагдсан байна. АНУ-ын шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Чехийн шигшээ багтай хийх бол Аргентины шигшээ баг сүүлийн тоглолтоо Словенийн шигшээ багтай хийнэ.

Тэмцээний Е хэсэгт өрсөлдөж буй Туркын шигшээ баг эхний тойрогт Испанийн шигшээ багийг 3:0 (25:18; 25:20; 25:23) харьцаатай ялсан бөгөөд хоёрдугаар тойргийн тоглолтоо өнөөдөр Болгарын шигшээ багийн эсрэг хийнэ. Харин хэсгийн хоёрдугаар байрт бичигдэж буй Канадын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Болгарын шигшээ багийн эсрэг хийж 3:1 (25:23; 25:18; 23:25; 25:18) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Испанийн шигшээ багийн эсрэг хийнэ.

Тэмцээний F хэсэгт Доминикан улсын шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Колумбийн шигшээ багийн эсрэг хийж 3:0 (25:15; 25:18; 25:13) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Мексикийн шигшээ багийн эсрэг хийнэ. Харин хэсгийн нөгөө тоглолт ДАШТ-ий хошой аварга БНХАУ-ын шигшээ баг эхний тойрогт Мексикийн шигшээ багийн эсрэг хийж 3:1 (22:25; 26:24; 25:10; 25:18) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Колумбийн шигшээ багийн эсрэг хийнэ.

Тэмцээний G хэсэгт Германы шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Кенийн шигшээ багтай хийсэн бөгөөд 3:0 (25:22; 25:8; 25:20) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо өнөөдөр Вьетнамын шигшээ багийн эрсэг хийнэ. Харин хэсгийн нөгөө тоглолт ДАШТ-ий мөнгөн медальт Польшийн шигшээ баг Вьетнамын эсрэг хийж 3:1 (23:25; 25:10; 25:12; 25:22) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо Кенийн шигшээ багийн эсрэг өнөөдөр хийнэ.

Тэмцээний H хэсэгт ДАШТ-ий гурван удаагийн аварга Японы шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо Камеруны шигшээ багийн эсрэг хийж 3:0 (25:21; 25:17; 25:19) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо Украйны шигшээ багийн эсрэг өнөөдөр хийнэ. Харин хэсгийн нөгөө тоглолт өнгөрсөн 2 ДАШТ-ий аварга Сербийн шигшээ баг Украйны шигшээ багийн хийж 3:0 (25:21; 25:19; 25:17) харьцаатай ялсан бөгөөд хэсгийн хоёр дахь тоглолтоо Камеруны шигшээ багийн эсрэг өнөөдөр хийнэ.
