MSports logo
Бүсийн шилдгүүдийн өрсөлдөөнд Кливлэнд Кавальерс илүүрхлээ
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 9

  • Бүсийн шилдгүүдийн өрсөлдөөнд Кливлэнд Кавальерс илүүрхлээ

    Өнөөдөр НБА-ийн талбайд Өрнөд болон Дорнод бүсийн тулаанд Кливлэнд Кавальерс баг 129-122 харьцаатай Оклахама Сити Тандер багийг буулгаж авлаа. Энэ улиралд ердөө дөрөвхөн хожигдол амссан Кавсийнхан ийнхүү 11 дараалсан ялалт байгуулсан бол ОКС Тандерын 15 дараалсан гайхалтай ялалтын цуврал өндөрлөж байна. Кавальерсийн талбайд болсон уг тоглолт өнөөдөр сагсан бөмбөг сонирхогчдын дунд хүлээлт үүсгэсэн, онцлох тоглолт болж өнгөрөв. Эхний үеийг ОКС Тандер 32-25 харьцаатай 7 оноо илүү дуусгасан бол хоёрдугаар үед Кавс оноог ойртуулж, бүр 3 онооны тэргүүлэлтэй эхний хагас өндөрлөв. Гуравдугаар үед хоёр багийн довтолгоонууд ээлж дараалан цагаригт унаж, нийтдээ 84 оноо авна ОКС-ын 1 онооны тэргүүлэлтэй шийдвэрлэх үед шилжлээ. Харин дөрөвдүгээр үед өнөөдрийн тоглолтын Х фактор болсон Тая Жероме онцгой байж 8 оноо авсан нь багтаа хожил байгуулахад том нөлөө үзүүлсэн юм. Мэдээж Кавсын будагтай талбайн хамгаалалт, самбарын хослолууд өнөөдөр дийлдэшгүй байлаа. Кавальерс 51 самбар авсан бол ОКС ердөө 43 самбар авчээ.

    Бүсийн шилдгүүдийн өрсөлдөөнд Кливлэнд Кавальерс илүүрхлээ

    Мөн Кавальерсаас Окорогоос бусад талбайд гарсан бүх тоглогчид оноо авсан ба 6 тоглогч 10 болон түүнээс дээш оноо авчээ.

    Жаретт Аллен 25 оноо, 12 самбар, 6 дамжуулалт

    Эван Мобли 21 оноо, 10 самбар, 7 дамжуулалт

    Дариус Гарланд 18 оноо, 7 дамжуулалт

    Тэд Дорнод бүсээ 32-4 амжилттай итгэл төгс тэргүүлж байна.

    Бүсийн шилдгүүдийн өрсөлдөөнд Кливлэнд Кавальерс илүүрхлээ