Жюү жицүгийн эрэгтэйчүүдийн 77 кг-ын жинд өрсөлдсөн Гаруда клубийн тамирчин М.Даваадорж эхний шатанд Кувайтын бөхийг 2-0 оноогоор ялж, шигшээ 16-д Туркменистаны бөхийг 2-0 харьцаатайгаар ялан шигшээ наймд шалгарсан боловч хагас шигшээд шалгарахын төлөө БНСУ-ын тамирчин Коо Бунчолд 0-2 харьцаатай ялагдан дагах барилдаанд шилжиж Узбекистаны тамирчинг идэвхийн оноогоор ялан хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрээр хүрэл медалийн төлөө Сингапурын тамирчинтай 15:00 цагаас барилдана.
М.Даваадорж хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
Ө
Өсөхбаяр
10 сарын 6