MSports logo
Туялзуур сэлэмний багийн төрөл өндөрлөж шигшээ багийн тоглолт үүгээр дууслаа
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 29

  • Туялзуур сэлэмний багийн төрөл өндөрлөж шигшээ багийн тоглолт үүгээр дууслаа

    Азийн 19 дэх удаагийн наадмын туялзуур сэлэмний тэмцээн 09 дүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл зургаан өдөр үргэлжилж өнөөдөр багийн төрлүүдийн тэмцээн явагдаж дууслаа. Өнөөдөр Эпэ сэлэмний багийн төрөлд манай гурван тамирчин Казакстаны тамирчидтай хүч сорилоо. У.Маргад-Эрдэнэ, Б.Хаш-Эрдэнэ, Б.Бямбажаргал нар Казакстаны тамирчидтай тойргоор тоглон 45-12 харьцаатай ялагдал хүлээлээ. Үүгээр манай туялзуур сэлэмний шигшээ багийн тоглолт өндөрлөлөө. Тус төрлийн медалийн төлөөх тоглолтууд яг одоо үргэлжилж Казакстан, Япон, БНСУ, БНХАУ, Саудын Араб, Вьетнам, Узбекстан, Хонгконг зэрэг улсын багууд өрсөлдөж байна. 

    Сонирхуулахад Эпэ сэлэмний төрөл нь өрсөлдөгчийн биеийн бүх хэсэгт буюу толгойноос хөл хүртэл аль ч хэсэгт 750 гр-аас дээш жингийн даралттай хатгасан  үед тооцно. Сэлэмний нийт урт нь 110 см ба ирний урт нь хөнгөн сэлэмнийхтэй адил 90 см байна. Гарын хамгаалалтын диаметр 13,5 см. Бариул, гарын хамгаалалт, ирний төмрийн жингээс хамаарч нийт  жин 750-850 грамм байдаг байна. 
    Гэрэл зургийг Э.Харцага

    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover
    cover