Хятадын билгийн тооллын наймдугаар сарын арван тавны өдөр тохиодог Намрын дунд сарын баярыг Хятадын ард түмэн үеийн үед гэр бүлээрээ цуглаж, арвин ургац хураах баяр болгон жил бүр тэмдэглэсээр ирсэн байна. Азийн наадмын үеэр энэхүү баярт өдөр тохиож байгааг зохион байгуулагчид онцолж байна. Сарны бялуу идэх нь наадмын салшгүй хэсэг бөгөөд дугуй хэлбэртэй бялуу нь хүмүүсийн эргэн нэгдэх хүсэл, бүрэн дүүрэн, сэтгэл ханамжийг илэрхийлдэг гэж үздэг аж. Энэхүү баяр нь Хятадаас гаралтай ч одоо Азийн бусад орнуудад тэмдэглэдэг. Энэ онцгой өдөр бүтэн сарыг харж, гэр бүл, хайртай хүмүүстээ сайн сайхны ерөөлийг илгээж, хамгийн чухал нь сарны бялуу амтлахаа мартахгүй байхыг Хятадууд наадамд оролцогчдод сануулж байна.
Намрын дунд сарын баярыг яагаад тэмдэглэдэг вэ?
Намрын дунд сарын баярыг сарны бялууны баяр, сарны баяр, Жүнчюгийн баяр гэж нэрлэдэг. Намрын дунд сарын билгийн тооллын шинийн 15-нд тохиож байна. Энэ нь сарыг хамгийн том, хамгийн бүтэн сар гэж үздэг үед тэмдэглэдэг гэнэ. Хятадуудын хувьд намрын дунд сарын баяр нь гэр бүлийн нэгдэл, амар амгаланг илэрхийлдэг.
Намрын дунд сарын баяр нь Шан гүрний (МЭӨ 1600-1046) үед саран тахих үеэс эхлэлтэй, 3000 гаруй жилийн түүхтэй.Энэ бол маш чухал наадам бөгөөд олон түүх домог өргөн тархсан бөгөөд түүний гарал үүслийг үе үеийн хятадууд тааварлаж, тайлбарлаж ирсэн.
Намрын дунд сарын баярыг хэрхэн тэмдэглэх вэ?
Хятадын соёлын нөлөөгөөр намрын дунд сарын баяр нь Хятадын хөрш зэргэлдээ орнуудад мөн адил уламжлалт баяр юм.Гэсэн хэдий ч улс орнуудын ёс заншил өөр өөр байдаг.
Хятадад уламжлалт, утга учиртай олон баяр тэмдэглэдэг. Тэргэл сарыг биширч, саран дээр тахил өргөх, дэнлүү асаах, гэр бүлийнхэнтэйгээ оройн зоог барих, сарны бялуу идэх зэрэг гол уламжлалууд ордог байна.