MSports logo
Шатар: Бат-Эрдэнийн Мөнгөнзул Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 6

  • Шатар: Бат-Эрдэнийн Мөнгөнзул Дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ

    Казахстан Улсын Астана хотноо шатрын блиц болон рапид ангиллын багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 08-р сарын 01-ээс 06-ны хооронд амжилттай зохиогдлоо. 2024 оны ДАШТ-ээс “WCM” Бат-Эрдэнийн Мөнгөнзул тавдугаар ширээнд өрсөлдөж, хүрэл медаль хүртсэн бахдам амжилтыг үзүүлжээ.

    Мөн тус тэмцээнд Дэлхийн шилдэг шатарчин Магнус Карлсентай Их мастер Сумьяагийн Билгүүн хоёр дахь удаагаа оюун ухаанаа уралдуулсан үзүүштэй явдал болсон билээ. Монголын Их мастеруудын залгамж халаа болсон Б.Мөнгөнзул болон ДАШТ-д сэц мэргэнээ сорьсон нийт шатарчдадаа халуун баяр хүргэе!

    cover
    cover
    cover