Италийн усанд сэлэгч Томас Чеккон Парисын олиппод эрэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах төрөлд алт, 4х100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртсэн. Гэвч дараа нь 200 метрийн араар даллах төрөлд финалд шалгарч чадаагүй. Тэрбээр амжилт гаргаагүй шалтгаанаа олимпын тосгонтой холбож тайлбарласан байна. Чеккон “Олимпын хотхон кондишнгүй. Хоол хүнс нь муу, үйлчилгээ удаан. Ор нь унтаж амрахад тухгүй, Ийм халуун өрөөнд унтаж, амарч чадахгүй байна” хэмээн гадаа цэцэрлэг хүрээлэнд хоносон байна.
Түүний унтаж байгаа зургийг Саудын Арабын тамирчин аван, сошиалд нийтэлсэн гэнэ. Олимпын тосгоны талаарх олон тамирчид гомдоллож байгаагийн нэг тод жишээ энэ болж байна.