Парис-2024 олимпын хөнгөн атлетикийн тэмцээн тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнгөрсөн даваа гарагийн орой хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн гимнастикийн төрөлд Швед улсын тулгууртай харайлтын тамирчин Мондо Дуплантис 6,25 м өндөрт гурав дахь оролдлогоороо амжилттай харайж алтан медаль хүртэн, дэлхийн дээд амжилтыг эвдлээ. Тэрээр өмнө нь Токио-2020 олимпод анхны оролдлогоороо 6.02м (19 фут 9 инч) өндрийг даван харайж хувийн карьерынхаа дээд амжилтыг ахиулан анхны алтан медалиа авч байсан.
Дэлхийн хамгийн өндөрт тулгууртай харайгч
Н
Нанва
8 сарын 6
Рио-2016 олимпын наадмын тулгууртай харайлтын аварга Бразил улсын тамирчин Тиаго Браз 6.03м харайж дэлхийн рекордыг эзэмшиж байв. Харин Мондо Дуплантис уг амжилтыг эвдэн 6,25м-ийн өндөрт харайснаар дэлхийн хамгийн өндөрт тулгууртай харайгч болж байгаа юм.