NBA-ийн Бүх-Оддын тоглолтод тухайн жилийн хамгийн шилдэг тамирчид сонгогддог. Харин шилдэг байсан ч сонгогдож чадахгүй байх тохиолдол цөөнгүй бий. Тэгвэл энэ жил хувийн үзүүлэлт болон багийн амжилт нь чанартай байсан ч Бүх-Оддын тоглолтод сонгогдож чадаагүй тоглогчдыг нэрлэвэл:
Де’Аарон Фокс болон Домантас
Сабонис Өрнөд бүсийн тавдугаарт байрт жагсаж буй Сакраменто Кингс багийн хоёр одын аль нэг нь энэ жил сонгогдож чадсангүй. Фокс энэ жил 27.2 оноо, 5.5 оновчтой дамжуулалт, 4.1 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа бол Сабонис 19.9 оноо, лигийн шилдэг 13 самбар, 8.0 оновчтой дамжуулалт дунджилж байна. 27 оноо 5 оновчтой дамжуулалт, 50%-ийн довтолгоо гүйцэтгэсэн ч Бүх-Оддын тоглолтод сонгогдож чадаагүй анхны тоглогчоор Де’Аарон Фокс нэрлэгджээ.
Кингс багийн дасгалжуулагч Майк Браун Andscape-т өгсөн ярилцлагадаа “НБА болон Кингсийн сагсан бөмбөгийг үзэж буй хэн бүхэнд Де’Аарон, Домантас нар энэ жилийн Бүх оддын тоглолтод оролцох ёстой байсан нь ойлгомжтой. Тэд итгэмээргүй элит түвшинд тоглож байна, Домантас дабл дабль хийснээрээ түүхэн амжилтыг тогтоож, Де’Аарон 30 шахуу оноо дунджилж байхад Бүх-Оддын сонголтод сонгогдоогүй гэдэг нь аймшигтай буруу үйлдэл юм” гэж ээ.