MSports logo
Яннис: "Хэрэв бид аварга авахгүй бол солилцоонд орж магадгүй"
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 17

  • Яннис: "Хэрэв бид аварга авахгүй бол солилцоонд орж магадгүй"

    Яннис Антетокоунмпо 2024-2025 оны улирал эхэлж буйтай холбоотой Милуоки Бакс багийн ирээдүй болон өөрийн байр суурийг хэлжээ.

    “The Athletic”-ийн Сэм Амиктай ярилцахдаа найман удаагийн Бүх одод, NBA-ийн аварга Яннис Антетокоунмпо хэрвээ энэ улирал Бакс аварга авахгүй бол солилцоонд орж магадгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.

    Сэм Амик: "Энэ жил танай баг сайн явахгүй бол яах вэ гэх мэт бодлууд толгойд тань орж ирдэг үү?

    Яннис: “Тийм ээ, хэрэв бид энэ улирал аварга авахгүй бол би солигдож магадгүй. Энэ бол бидний амьдарч буй дэлхий дээр болдог л зүйл. Хүн бүр л ингэх байсан байх" гэжээ.

     


    Яннис: "Хэрэв бид аварга авахгүй бол солилцоонд орж магадгүй"

    Бакс багийнхаа түүхэн дэх хамгийн чухал улирлуудын нэгт хүнд байдалд шилжээд байна. Тэд цалин болон тансаг хэрэглээний татварт 267.9 сая доллар зарцуулж байгаа нь Финикс Санс (408.9 сая доллар), Миннесота Тимберволвес (299.5 сая доллар) багуудын араас NBA-д гуравдугаарт ордог.


    Жрю Холидэй, Дэмиан Лиллард нартай хийсэн сүүлийн солилцооны үр дүнгээс Бакс 2031 он хүртэл драфтын нэгдүгээр тойргийн сонголт хийх эрхгүй болсон. Иймд хэрвээ тэд Яннисыг ирэх улиралд алдвал багийн ирээдүйгээ харах өнцөг өөрчлөхөөс өөр аргагүйд хүрэх нь ээ.