Олон улсын сагсан бөмбөгийн холбооны 3х3 төрлийн “FIBA U23 Nations League” тэмцээний Азийн гурван зогсоол тэмцээнд манай улсын U23 насны шигшээ эрэгтэй шигшээ баг гурав дараалан аваргаар тодорлоо. БНХАУ-д зохиогдсон энэхүү тэмцээнд Г.Дөлгөөн, А.Азбаяр, Ч.Тэмүүлэн, С.Биндэрьяа, Л.Авирмэд зэрэг тамирчид ээлжлэн гараагаа өөрчилж оролцсон юм. БНХАУ, Япон, Филиппин, Туркменистан, Казакстан гэсэн таван орны баг тамирчидтай гурван өдөр дараалан өрсөлдлөө.
3x3: U23 насны эрэгтэй шигшээ Азийн гурван зогсоол тэмцээнд дараалан түрүүллээ
Ө
Өсөхбаяр
6 сарын 13
Манай шигшээ эхний зогсоолд хүчирхэг БНХАУ-ын шигшээтэй аваргын төлөөх тоглолтод учраа таарч 20-19 харьцаатай ялалт байгуулан аварга авсан. Хоёр дахь зогсоолд Японы шигшээтэй финалд тулж 20-17 харьцаатай аварга авсан бол гурав дахь зогсоолд дахин Японы шигшээтэй тоглож 18-17 харьцаатай ялалт байгуулснаар гурав дараалан түрүүлж өөрсдийгөө батлан харууллаа.