MSports logo
Финикс Санс баг ирэх улиралд юу хийх ёстой вэ?
  • Ө
    Өсөхбаяр

    4 сарын 29

  • Финикс Санс баг ирэх улиралд юу хийх ёстой вэ?

    Энэ улиралд томоохон солилцоо хийж, хүчээ зузаатгаад байсан Финикс Санс Плэй-Оффт 6-р байраар шалгарсан. Эхний шатанд 3-р байраар шалгарсан Миннесота Тимбервулвс багтай учраа таарч 4-0 харьцаатай хожигдон 2023-2024 оны улирлаа өндөрлүүллээ. Тэгвэл тэд ирэх жил илүү хүчтэй ирэхийн тулд ямар өөрчлөлт, юун дээрээ анхаарах ёстой вэ? 

    2023-2024 оны амжилт: 49-33

    Драфт авах эрх: 22 дахь сонголт

    Энэ жил чөлөөт агент болох тоглогчид: Роес О’неал, Бол Бол, Дрү Юбанкс, Эрик Гордон, Дамион Лий, Жош Окогие, Тадиус Яанг, Удока Азубуйке, Сабен Лий, Иш Вэйнрэйт 

    Үндсэн бүрэлдэхүүн хэрхэн өөрчлөгдөх боломжтой вэ? 

    Санс-ын цалингийн цэс хязгаарлагдмал байгаа. Тэд өөрчлөлт хийх ихэнх боломжоо алдсан гэж хэлж болно. Финикс NBA-ийн түүхэн дэх хамгийн үнэтэй тоглогчидтой гэрээ хийснийг бүгд мэдэж байгаа. Багийн эзэн Мэт Ишбиа хамгийн эхэнд дасгалжуулагаа халж, өөр системтэйгээр багаа хөгжүүлэх нь зөв шийдэл болно. Үүний дараа Ишбиа жинхэнэ төрхөө харуулж Дюрант, Девин Бүүкер, Брэдли Бил гэсэн их гурвалыг салгах боломжтой.

    Финикс Санс баг ирэх улиралд юу хийх ёстой вэ?

     Энэ жил Брэдли Билийн гэрээнд 160 сая доллар зарцуулсан ба түүнийг явуулахгүй заалт гэрээн дээр бичигдсэн. Харин Дэвин Бүүкер-ийн 221 сая долларын супермакс гэрээ энэ зунаас эхэлнэ. Кэвин Дюрантыг Брүүклинээс 2021 авчрахдаа хийсэн 106 сая долларын гэрээ дуусахад хоёр жил үлдсэн. Финикс ирэх улиралд Бүүкер, Бил, Дюрант нарт л өгөх дүн нийтдээ 150 сая доллар. Энэ нь NBA-багт тоглогчдодоо төлж буй цалингаараа нийт багуудаас хоёрт жагсаж буй өндөр үзүүлэлт. Зөвхөн энэ гурван тоглогчийн цалин 2024-25 оны улиралд 14 багийн нийт цалингаас илүү байна. 

    Финикс Санс баг ирэх улиралд юу хийх ёстой вэ?

    Багийн эзэн Ишбиа ESPN-д өгсөн ярилцлагадаа "Би хоёр дахь хамгийн их цалин төлж буй баг ямар татвар, илүү төлбөр гарахыг мэдэж байна. Би өмнө нь CBA-д байхад ч энэ асуудал тулгарч байсан. Цалингийн хэмжээнд юу тулгарч болохыг уншиж судлахын дээр одоо бол дотроос нь ч, гаднаас нь ч мэддэг боллоо. Бид хамгийн сайн тоглогчидтой баг хожно гэж тооцоолон шийдвэр гаргасан маань одоогийн энэ нөхцөл байдалд авчирлаа" хэмээн мэдэгджээ. 

    Шилдэг тоглогчдыг талбай дээр байлгах нь довтолгоо зохион байгуулалттай байх ба хүчтэй туслах бүрэлдэхүүнтэй байж л үр дүнд хүрдэг. Финикс 4-р үед довтолгооны үр ашиг, сэлгээний оноо авалтаараа лигийн хамгийн адагт жагссан. жагссан. Санс-ын сэлгээ алсын зайн оноо авалтаараа NBA-д 31.9%-тай довтолж мөн л сүүлийн байруудад орсон.  Санс энэ жил сэлгээндээ анхаарах хэрэгтэй ч тэдэнд өгөх цалин бараг үгүй. Грэйсон Аллен, Юусуф Нуркич, Нассир Литтл зэрэг тоглогчдод өгөх цалин нэмэгдэх тул барагтаа л сул цалин гарч ирэхгүй гэсэн үг. 

    Мөн Грэйсон Аллены гэрээг сунгасан тул 10-р сарын 16 хүртэл түүнийг наймаанд оруулж чадахгүй. Хэрэв Санс 2024-25 оны улиралд нийт зарцуулж буй цалингаараа 2-р байрт хэвээр үлдвэл 2032 он хүртэл эхний тойргийн драфтын эрх авч чадахгүй юм. Тэгэхээр тэдэнд хоёр л боломж үлдэж байна. Нэгдүгээрт дасгалжуулагчаа өөрчлөх. Хоёрдугаарт өндөр үнэтэй ахмад тоглогчдоосоо салгах. Эсхүл тэдэнд туслах үүргийн тоглогчдын хүчийг зузаатгах хэрэгтэй. Тэгэхийн тулд Роес О'Нилтэй дахин гэрээ байгуулах хэрэг гарна. 

    Финикс Санс баг ирэх улиралд юу хийх ёстой вэ?

    Үндсэн бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах арга:

    Санс драфтын өдөр эхний тойргийн сонголтоо солилцох эрхтэй. Тэд өнгөрсөн жилийн Голден Стэйт, Маиами Хит, Денвер Наггетс нарын жишээг давтаж, өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломжтой. Эдгээр гурван баг санхүүгийн хувьд хязгаарлагдмал байсан ч драфтаар багт нь нэмэр болохуйц коллежийн туршлагатай тоглогчдыг (Брандин Подзиемски, Хэйме Хакес Жр, Жулиан Стротер) нэмэхэд анхаарлаа хандуулсан. 

    Дюрант гэрээгээ дуусгахад хоёр жил /51.2, 54.7 сая доллар/ үлдсэн бөгөөд нэг жилээр сунгах гэрээнд гарын үсэг зурах эрхтэй. 2026-27 онд 38 нас хүрэхэд нь 59.7 сая доллар төлнө. 38-аас дээш насны дүрмийн дагуу Финиксийн санал болгож чадах хамгийн дээд хугацаа нь нэг жил болох юм. Дюрант энэ улиралд 75 тоглолт хийсэн нь 2018-19 оноос хойших хамгийн олон тоглолтод оролцсон тохиолдол болж бүртгэгдсэн. Тэгэхээр энэ гэрээг хамгийн түрүүнд бодолцож үзэх байх. 

    Тэдэн ямар тоглогчид хэрэгтэй вэ?: Довтолгоо зохион байгуулах чадвартай гарааны холбогч, өндөр түвшний үүргийн тоглогчид, арын байрлалд хамгаалалтад найдвартай, хоёр талт тоглогч, мөн будагтай талбайг бүтэн манах төвийн тоглогч зэрэг багтана. Дээр дурдсанчлан Финикс ойрын жилүүдэд драфт хийх боломж бага. Энэ зун болон 2031 оны эрхүүдийг драфтын оройноос эхлэн арилжих боломжтой. Санс 2025, 2027, 2029 оны эрхүүдийг Брүүклинд өгсөн. 2028 онд /9-30/ дахь сонголтоос Брүүклинтэй солих эрхтэй. Мөн 2026, 2030 оны Орландо Мэжикийн 8-аас хойших эрхийг солих эрхтэй. 2030. 2028 онд Вашингтон Визардсын эхний ээлжийн сонголтоос Нетс, Санс, 76 багуудтай тохиролцож солих эрхүүд байна. Тэгэхээр тэдэн ойрын жилүүдэд драфтад найдах эрх байхгүй ба одоо байгаа бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулах, дасгалжуулагчийн багаа шинэчлэхээс өөр арга үлдсэнгүй.