Indiana Pacers баг энэ жилийн финалын сүүлийн гэртээ хийж буй тоглолтод 108:91 харьцаатай хожиж чадсанаар энэ оны аварга баг галзуу 7 дахь тоглолтоор шийдэгдэхээр боллоо.
Өнөөдрийн тоглолтод оролцох эсэх нь эргэлзээтэй байсан Indiana Pacers багийн лидер Тайрис Халибөртон 14 оноо 5 дамжуулалт өгсөн бол онооны лидер Паскал Сиакам 16 оноо 13 самбар авч дабль дабль гүйцэтгэв.
Өнөөдөр Пэйсерс багийн тоглолт гэж юу бэ? гэдгийг жинхэнэ утгаар нь харууллаа. Учир нь зургаан тоглогч 10 болон түүнээс дээш оноо авч чадлаа. Өнөөдрийн тоглолтын х фактор нь сэлгээнээс тоглолтод оролцсон Оби Топпин 20 оноо 6 самбар аван багаа тэргүүлжээ.
Харин OKC багаас багийн лидер Шай Гилжиус-Александр 21 оноо авсан ч 8 бөмбөг алдалт хийв. Жэй Даб 16 оноо авсан ч талбай дээр -40 амжилт үзүүлсэн нь хожигдлын гол шалтгаануудын нэг боллоо.
Хамгийн сүүлд GSW болон Cleveland Cavaliers багуудын финал долоон тоглолтод шийдэгдэж байжээ. NBA Finals Game 7 нийтдээ 19 удаа болж байсан бөгөөд талбайн эзэн баг 15 удаа хожиж байсан бол зочин баг 4 удаа хожиж байжээ.