Япон улсын Чиба хотноо эхэлсэн IBJJF буюу Жюү Жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчдын медалийн буухиа үргэлжилсээр байна.
Тодруулбал эхний медалийг насанд хүрэгчдийн ягаан бүсний -76кг жинд барилдсан Булган аймгийн харьяат, “JET sharing Mongolia" ХХК, JUMP Mongolia академийн тамирчин Чойжамцын Түвдэнтарваа гурав ялж, нэг ялагдан хүрэл медаль хүртлээ.