АНУ-ын Техас мужид болж буй CS2-ийн Остин Мажор тэмцээний Плэй-Оффын тоглолтууд өнөөдөр шөнө эхэлнэ.
Дэлхийн аварга гэгдэх тус тэмцээнд Монгол улсын The MongolZ багийн Senzu буюу М.Азбаяр G2-той хийсэн тоглолтын хоёр дахь мэп Dust2 дээр 5 нэмэлт цаг гарсан тоглолтод 56 Kill хийж, Мажорын түүхэн дэх хамгийн өндөр Kill хийсэн тоглогч болон түүх бүтээсэн билээ.
18хан настай залуу тоглогч Senzu үндсэн цагт 36 kill хийж, The MongolZ нэмэлт цагт 28-25-ын харьцаатай ялалт байгуулснаар Плэй-Оффт шалгарсан ба Senzu-ын хувьд 1.61 үнэлгээ авч, Дэлхийн шилдэгүүдтэй зэрэгцэж ирсэн юм.
Дээрх үзүүлэлттэй холбогдуулан CS2-ын томоохон тэмцээнүүдэд нэг мап-т хамгийн олон Kill хийсэн тоглогчдыг жагсаан хүргэж байна.