НБА-ийн солилцооны цонх хаагдсан ч худалдааны зах зээлд буй багаас хасагдсан, аль нэг багт нэгдээгүй хэд хэдэн нөлөө үзүүлэхүйц тоглогчид байгааг NBC Sports онцолжээ. Өмнө нь НБА-д олон улирлыг өнгөрүүлсэн туршлагатай тоглогчид ч уг жагсаалтад багтсан байна. Яг одоо багаас хасагдсан ч гуравдугаар сарын 01-ээс өмнө аль нэг багтай гэрээ хийх магадлалтай тоглогчдыг жагсаавал.
Очсон багтаа нөлөө үзүүлж чадахуйц хэд хэдэн тоглогчид бэлэн байна
2 сарын 20
Иш Смит өмнөх баг /Шарлотт Хорнетс/
Фуркан Коркмаз өмнөх баг /Филадельфиа 76ерс/
Робин Лопез өмнөх баг /Милаукий Бакс/
Кэвин Нокс өмнөх баг /Детройт Пистонс/
Дануел Хаус Жр. өмнөх баг /Филадельфиа 76ерс/
Кори Жозеф өмнөх баг /Голден Стэйт Уаррорс/
Дэни Грийн өмнөх баг /Филадельфиа 76ерс/
Жое Харрис өмнөх баг /Дэтройт Пистонс/
Чимезие Мету өмнөх баг /Финикс Санс/
Гэх мэт тоглогчид яг одоо баггүй явна. Энэ жагсаалтад очсон багтаа нөлөө үзүүлж чадах тоглогчдыг багтаасан байна. Жишээ нь ахмад туршлагатай Иш Смит сэлгээний холбогчийн байрлал хомс багт эерэг нөлөө үзүүлэх бол мөн адил Робин Лопез сэлгээний төвийн байрлал муутай багийг нэг шат ахиулах чадвартай. Мөн Дэни Грийн, Жое Харрис, Фуркан Коркмаз зэрэг чадварлаг хамгаалалт болон шидэлттэй тоглогчид ямар ч багт нэгдсэн сэлгээний сандлаас хэзээд дуудахад бэлэн байх нь ойлгомжтой.