MSports logo
АВАРГУУДЫН ЛИГИЙН ШӨВГИЙН 16-Н СУГАЛАА МАНАЙ ЦАГААР 11 ДҮГЭЭР САРЫН 7-НЫ 19:00 МИНУТАД БОЛОХООР ТОВЛОГДЖЭЭ
  • А
    Админ

    11 сарын 2

  • АВАРГУУДЫН ЛИГИЙН ШӨВГИЙН 16-Н СУГАЛАА МАНАЙ ЦАГААР 11 ДҮГЭЭР САРЫН 7-НЫ 19:00 МИНУТАД БОЛОХООР ТОВЛОГДЖЭЭ

    Энэ оны 9 дүгээр сарын 7-нд эхэлсэн Европын хөл бөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн хасагдах шатны багууд шалгарлаа. Европын хөлбөмбөгийн топ лигүүдээс шалгарсан шилдэг 32 багийн өрсөлдөөний хэсгийн шатны тоглолтууд, өнгөрсөн шөнө буюу 11 дүгээр сарын 2-ны таван цагт сүүлийн тойргийн тоглолтууд явагдаж, хасагдах шатны 16 баг шалгарлаа. Хасагдах шатанд Германы “Байерн”, “Дортмунд”, “Франкфурт”, “Лейпциг”, Английн “Челси”, “Манчестер Сити”, “Тоттенхэм”, “Ливерпүүл”, Португалын “Бефика”, “Порту”, Италийн “Интер Милан”, “Эй Си Милан”, “Наполи”, Францын “Парис Сен Жермен”, Испанийн “Реал Мадрид”, Бельгийн “Брюгге” багууд шалгарсан байна. Тэмцээний хасагдах шатны сугалаа Монгол улсын цагаар ирэх долоо хоногийн Даваа гараг буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр Швейцарь улсын Ньон хотод байрлах Европын хөлбөмбөгийн танхимд 19:00 минутад болохоор товлогджээ. Хасагдах шатны суглааны эхний тогоонд хэсгээс нэгээр шалгарсан багууд болох “Байерн”, “Бенфика”, “Челси”, “Сити”, “Наполи”, “Порту”, “Реал Мадрид”, “Тоттенхэм” багууд багтах бол хоёр дахь тогоонд хэсгийн хоёроор шалгарсан “Брюгге”, “Дортмунд”, “Франкфурт”, “Интер”, “Эй Си Милан”, “Ливерпүүл”, “Лейпциг”, “Парис Сен Жермен” клубүүд багтах юм. Хасагдах шатны тоглолтууд ирэх оны хоёрдугаар сараас эхлэх билээ.

     

    Э.Мандалбаяр