MSports logo
ЛУКА ДОНЧИЧ 7 ДАРААЛСАН 30 ОНООТОЙ УЛИРАЛ ЭХЛҮҮЛСЭН 3 ДАХЬ ТОГЛОГЧ БОЛЛОО
  • А
    Админ

    11 сарын 2

  • ЛУКА ДОНЧИЧ 7 ДАРААЛСАН 30 ОНООТОЙ УЛИРАЛ ЭХЛҮҮЛСЭН 3 ДАХЬ ТОГЛОГЧ БОЛЛОО

    Зуны амралтаас болоод удааширч, формгүй болсон гэсэн шүүмжлэлд өртөөд байсан Дончич 2022-23 оны улирлыг нулимс дуслуулан эхлүүлсэн. Гэсэн ч тэрбээр шүүмжлэлийн эсрэг өөрийгөө харуулж, тоглолтуудад дараалан 30-аас дээш оноо авч, өөрийгөө батлан харуулж байна. Даллас Маверикс багийн од өнөө өглөө Юта Жаззыг 103:100 харьцаатай хожсон тоглолтод 11 оновчтой дамжуулалт, 5 самбар авч, 33 оноог авлаа. Энэ нь түүний 30 онооны дараалсан долоо дахь удаагаа улирлыг эхлүүлсэн амжилт байлаа. Тэрбээр 1962-63 оноос хойш энэ амжилтыг үзүүлсэн анхны тоглогч юм. Мөн Дончич энэ үзүүлэлтийг харуулсан түүхэн дэх гурав дахь тоглогч юм. Жек Твайман 1959 онд улирал дараалаан 30 оноотойгоор улирлыг эхлүүлж байсан бол Уилт Чемберлен 1962 онд ийм амжилт үзүүлж байсан бол тэдний залгамж халааг Лука Дончич үзүүлж байна. Карим Абдул-Жаббар, Майкл Жордан, Карл Мэлоун, Коби Брайант, Леброн Жэймс зэрэг шилдгүүд ч ийм амжилттайгаар улирлыг эхлүүлж байгааагүй.  Дончич улирлыг MVP-т нэрлэгдэх фаворитоор эхлүүлсэн бөгөөд одоогоор нэг тоглолтод 36.1 оноо, 9 оновчтой дамжуулалт, 8.9 самбар дундчилж байна.  Түүний Словен дасгалжуулагч Анзе Мачек 8-р сард Дончич зуны улиралд бэлтгэлийн хөтөлбөртөө илүү анхаарсан гэж хэлсэн юм.