MSports logo
ГИМНАСТИКИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХЯТАД УЛС ЭРЭГТЭЙ БАГИЙН АВАРГА БОЛЛОО
  • А
    Админ

    11 сарын 2

  • ГИМНАСТИКИЙН ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ХЯТАД УЛС ЭРЭГТЭЙ БАГИЙН АВАРГА БОЛЛОО

    Ливерпүүл хотноо зохиогдсон спорт гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй багийн аваргын цомыг Хятад улсын эрэгтэй баг хүртлээ. Бариултай морь, цагираг, турникийн төрөлд Хятадууд онцлох амжилтыг үзүүллээ. 2003 оноос хойш Япон, Орос хоёр л Хятадыг ялж, сүүлийн есөн алтан медалийн долоог нь хүртэж, ийнхүү Их Британид болсон тэмцээнд дахин Хятадуудын ноёрхол үргэлжиллээ. Гимнастикийн зургаан дасгалын үеэр Япон тивийн өрсөлдөгдөгчидтэйгөө эн тэнцүү өрсөлдөөнийг үзүүлж байсан бөгөөд Дайки Хашимото, Какеру Танигава нар чөлөөт хөдөлгөөнд 14.500 оноо авч, 43.366 оноо авч багтаа хувь нэмрээ оруулжээ. Энэ төрөлд Их Британи хоёрдугаарт орсон бөгөөд Сун Вэй бага оноо авсан нь Хятад гуравт ороход хүргэсэн байна. Гэхдээ бусад төрлүүдэд Хятадууд 43.332 оноо авч, бусад бүх төрөлд тэргүүлжээ. Шалгаруулалт болон финалын хоорондох гол ялгаа нь финалд хүрэх замдаа тэргүүлж байсан Японы алдаанууд байж чухал үед Хятадаас долоон оноо дутуу байсан юм. Танигава бариултай морин дээр  ердөө 11,000 оноо авсан бөгөөд 14,300 оноогоор турникан дээр багийнхаа хамгийн бага оноотой гишүүн байжээ. Хятадаас харин Зоу Жингюан 15.766 оноо авч, бусад бүх тамирчдаас хол илүү түүчээлжээ.Турникан дахь дасгалд уналт хийснээр Японоос Хашимото оноогоо дор хаяж нэг оноогоор унагасан байна.

    Хятадын Зоу, Ю Хао нар зургаан төрөлд бүгдэд нь өрсөлдсөн Жан Бохенгийн тусламжтайгаар цагираг болон турникт голлох шилдэг тамирчид байжээ. Хятад улс нийт 257.858 оноогоор нэгдүрээрт барианд орж, Япон тэднээс дөрвөн оноогоор дутуу 253.395 оноогоор хоёрдугаар байрт, хүрэл медалийг  247.229 оноогоор тэмцээнийг зохион байгуулагч Их Британи оржээ. Итали харин хоёр оноо дутуу дөрөвт орсон байна.  Ингэснээр медаль хүртсэн гурван баг Парис 2024 олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.

    Н.Бэлгүүн