Азийн наадмын хүрэл медальт, Их дуулга тэмцээнүүдээс хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж байсан ОУХМ Амарсайханы Адьяасүрэн өнөөдөр Парисын татамид +78 кг-ын жинд барилдлаа.
Тэрбээр эхний шатанд Казакстаны тамирчин Камила Берклаштай барилдаж, бүтэн тоглолтын турш идэвхтэй барилдан эсрэг тамирчнаа торгуулиар буулгаж асан. Шигшээ 8-д шалгарах эрхийн төлөө тэмцээний D хэсгийг тэргүүлэгч Туркийн тамирчин Каяра Оздемиртэй барилдаж, эцсийн мөчид харамсалтайгаар торгуулиар ялагдлаа. Каяра Оздемирын хувьд 36 настай, 2011 оны Дэлхийн аварга, 2024 оны ДАШТ-ий хүрэл медальт, 2023 оны Гранд Сламуудад аварга авч байсан туршлагатай тамирчин байлаа.
Ийнхүү Жүдо бөхийн ганцаарчилсан тэмцээн энд хүрээд өндөрлөж байна. Маргааш Жүдо бөхийн багийн тэмцээн үргэлжилнэ.