MSports logo
ПАРИС 2024: Одхүүгийн Цэцэнцэнгэл Германы жүдоч Эрик Абрамовт ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 2

  • ПАРИС 2024: Одхүүгийн Цэцэнцэнгэл Германы жүдоч Эрик Абрамовт ялагдаж тэмцээнээ өндөрлүүллээ

    Өнөөдөр жүдо бөхийн +100 кг-ын жинд удам дамжсан жүдоч О.Цэцэнцэнгэл 16:00 цагаас барилдана. 2021-2023 онд зохиогдсон гурван ч Гранд Сламд түрүүлж, 2022-2024 оны ДАШТ-нд 9-р байранд шалгарч байсан О.Цэцэнцэнгэл үеийн тамирчин Германы жүдоч Эрик Абрамовтой эхний шатанд учраа таарч барилдав. Барилдааны үндсэн цагт тэнцэж, нэмэлт цагт О.Цэцэнцэнгэл багахан алдаа гаргаж, өрсөлдөгчдөө вазари үнэлгээгээр ялагдал хүлээлээ. Ийнхүү О.Цэцэнбилэгийн хувьд Парисын наадмаа өндөрлүүлж, Олимпын наадамд Аав, хүү хоёр өрсөлдсөн түүхэн мөчийн гэрч боллоо. Өрсөлдөгч Абрамов нь Олимп, Дэлхийн медальгүй ч Их дуулга тэмцээнүүдэд 4 хүрэл, 1 мөнгөн медальт тамирчин байсан юм. Цэцэнцэнгэлийн аав Одхүү нь 2000 оны Сидней, 2004 оны Афины олимпод оролцож байсан туршлагатай бөх ба Монгол улсын Начин цолтой. Цэцэнцэнгэл ч мөн ялгаагүй 2022 оны тэгш ойт баяр наадмаар Улсын Начин цол хүртэж, аавынхаа шийрийг хатаах бөх гэдгээ батлан харуулсан. Түүний жүдо бөхийн замнал 14 настайгаас нь эхэлсэн ба Азийн залуучуудын АШТ-ий хүрэл, Залуучуудын Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий алт хүртэж, өдгөө Олимпын наадамд Монгол улсаа төлөөлөн оролцлоо.


    Гэрэл зургийг: Ч.Ганбат

    cover
    cover
    cover
    cover
    cover