MSports logo
Азийн наадамд оролцох шигшээ багийн тамирчид допингийн эсрэг сургалтад хамрагдлаа
  • Б
    Бэлгүүн

    9 сарын 15

  • Азийн наадамд оролцох шигшээ багийн тамирчид допингийн эсрэг сургалтад хамрагдлаа

    Азийн Олимпийн зөвлөл энэ жил БНХАУ-ын Ханжоу хотод болох 19 дэх удаагийн Азийн наадмыг бүх тамирчдад “цэвэр наадам” болгохын тулд хүчин чармайлтаа эрчимжүүлж байна. Боловсрол бол допингийн эсрэг тэмцэх хамгийн чухал хэрэгсэл учраас Азийн Наадамд оролцох тамирчдад ADEL-ийн цахим сургалтад хамрагдах шаардлагатай гэж үзжээ. Допингийн эсрэг анхаарлаа хандуулж, Азийн наадамд оролцох тамирчин бүр допингийн эсрэг сургалтад хамрагдсан байх ёстой болжээ. ADEL бол Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA)-аас үүсгэн байгуулсан, 2018 оны 1-р сард нээлтээ хийсэн Допингийн эсрэг боловсрол, сургалтын платформ юм. Шударга тоглолт, цэвэр спортыг хангах үүднээс Азийн олимпын зөвлөл нь Азийн наадмыг зорих бүх тамирчдад заавал бүртгүүлж, олон улсын түвшний тамирчдад зориулсан ADEL цахим платформыг амжилттай дүүргэхийг үүрэг болгосон байна. 

    Баг тамирчид ням гарагт БНХАУ-ын Ханжоу хотыг зорих юм.  19 дэх удаагийн Азийн наадам есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд спортын 40 төрөл, 61 төрөл, 483 төрлөөр үргэлжлэх юм. Азийн наадмын хөлбөмбөгийн төрөл 09-р сарын 19-нд эхэлнэ.

    Тоглолтын хуваарь:

     09-р сарын 19-нд

     Вьетнам   Монгол  16:00 

     09-р сарын 21-нд 

     Монгол   Саудын Араб  16:00

     09-р сарын 24-нд

     Иран   Монгол  19:30 цагт тус, тус болно.