Энэ долоо хоногт The MongolZ багийн зүгээс Монгол улсад төдийгүй дэлхий дахиныг цочирдуулам мэдээлэл гаргасан нь Senzu-г "Inactive" буюу түр хугацаанд сэлгээнд тоглуулахаар шийдвэрлэлээ. Уг шийдвэрийг багийн тоглогчид болон менежментийн багийн зүгээс удаан хугацаанд нухацтай хэлэлцэн, олон талын байр суурийг харгалзан үзсэний үндсэн дээр гаргасан хэмээн мэдэгдсэн. Тэгвэл тун удахгүй эхлэх гэж байгаа IEM Chengdu тэмцээнд Stand In буюу түр орлон тоглогчоор оролцох тоглогчоор contorlez буюу Баасанжаргалын Өнөдэлгэрийг сонгосон байна.
The MongolZ багийн түр орлон тоглогчоор сонгогдсон controlez гэж хэн бэ?
10 сарын 24
Дэлхийн 1xbet брэндийн хамтрагч The MongolZ баг Stand In-ээр controlez-ийг сонгосон талаараа:
"Академийн багийн тоглогчдын чадавхыг бүрэн үнэлэхэд хангалттай хугацаа байгаагүй тул үндсэн багийн саналыг харгалзан туршлагатай тоглогчийг уг тэмцээнд оролцуулахаар шийдвэрлэлээ." гэжээ.
"controlez"-ий гэж хэн бэ?
contorlez буюу Б.Өнөдэлгэр нь 1997 оны 05-р сарын 27-нд төрсөн 28 настай туршлагатай тоглогч юм. Тэрбээр 2017 оноос эхлэн мэргэжлийн замналаа эхлүүлсэн ба өдгөө 8 дах жилдээ Counter Strike төрлөөр тоглож байна. Тэрбээр Rifler байрлалд толгодог. Түүний замнал анх "Kheegui" багаас эхэлсэн. Түүний араас 2020 онд Checkmate далбаан дор "bLitz"-тэй, 2017 онд The MongolZ-ын одоогийн дасгалжуулагч "maaRa"-тай хамт ESG 2017 Зүүн Азийн сонгон шалгаруулалтад оролцсон. түүхтэй. Түүний замналаас дурдвал:
Мogul -2017 оны 10-р сараас 11-р сар
The MongolZ - 2017 оны 11-р сараас 12-р сар
Checkmate - 2020 оны 2-р сараас 3-р сар
ARAVT- 2021 оны 9-р сараас 2022 онын 12-р сар
NomadS-2024 оны 8-р сараас 11-р сар
Chinggis Warriors- 2024 11-р сараас одоог хүртэл тоглож байсан юм.
Тэрбээр бүсийн Qualifier тэмцээн, C, B, A Tier-ийн маш олон тэмцээнд оролцсон ба хамгийн сүүлийн томоохон тэмцээн нь BLAST.tv Austin Major тэмцээнд Chinggis Warriors багийн хамт оролцож, 28-30 дахь байр эзэлсэн билээ.
Controlez замналдаа 10,000-аас 15,000 долларын шагнал хүртсэн байна.
Түүний CS2-ийн статистик үзүүлэлийг харвал:
Бүрэлдэхүүндээ түр хугацаанд өөрчлөлт оруулсан The MongolZ баг IEM Chengu тэмцээний эхний тоглолтоо 11-р сарын 03-нд 15:00 цагаас HEROIC багтай хийнэ. The MongolZ багтаа амжилт хүсье!







