The Mongolz баг албан ёсоор 19 настай М.Азбаяр буюу “Senzu”-г үндсэн бүрэлдэхүүнээсээ хасаж, сэлгээнд шилжүүллээ. Энэхүү гэнэтийн шийдвэр нь багийн хувьд амжилттай улирлын дараа гарч буй бөгөөд тэд энэ улиралд Esports World Cup-д түрүүлж, Austin Major, Blast Bounty, FISSURE Playground 2 тэмцээний финалд шалгарсан билээ.
Senzu-ийн хувьд багийн энэ амжилтын гол тоглогчдын нэг байсан бөгөөд зуны амралтаас хойш дунджаар 1.11 рейтингтэй тоглож байв.
The Mongolz багийн мэдэгдэлд:







