Хөлбөмбөгийн хамгийн том хувь тоглогчийн шагнал болох Ballon d’Or шагналыг 8 удаа хүртсэн цор ганц тоглогч, 2022 оны Катарт зохион байгуулагдсан ДАШТ-ий аварга, ДАШТ-ий хоёр удаагийн алтан бөмбөгийн эзэн Лионель Месси АНУ-ын MLS-ийн Интер Майами багтайгаа албан ёсоор гэрээгээ сунгалаа. Энэхүү хэлэлцээрийг дуусгахад хэдэн сар шаардагдсан бөгөөд дэлхийн хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тоглогч ирэх жил төлөвлөгдөж буй Интер Майами клубийнхээ шинэ цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор боллоо.
Лионель Месси Интер Майами багтайгаа 2028 он хүртэл гэрээгээ сунгалаа
10 сарын 24
Гэрээгээ сунгасан талаар Лионель Месси:
“Би Майамид ирсэн цагаасаа хойш маш их аз жаргалтай байсан. Тиймээс энд цаашид тоглохдоо үнэхээр баяртай байна.”
Мессигийн Майамид үлдэх шийдвэр нь клуб төдийгүй АНУ-ын Мэйжор Лигийн Хөлбөмбөгийн (MLS) хувьд ч асар чухал алхам юм. Өнгөрсөн улиралд Месси лигийн “Хамгийн үнэ цэнтэй тоглогч” (MVP)-р шалгарсан бөгөөд энэ улиралд дахин уг шагналыг хүртэх магадлал хамгийн өндөр байна. Хэрэв тэр дахин энэхүү шагналыг хүртвэл, MLS-ийн түүхэнд хоёр удаа MVP болсон хоёр дахь тоглогч болох бөгөөд тус шагналыг дараалан хүртсэн анхны тоглогч болох юм. Түүнээс өмнө Прэки 1997 болон 2003 онд тус шагналыг хүртэж байжээ.
Интер Майами клубийн ерөнхий дасгалжуулагч Хавьер Машерано: “Түүнийг тоглож, өөрийн хийж буй зүйлсээсээ таашаал авч байгааг харах нь үнэхээр гайхалтай. Тэр маш өрсөлдөөнч зан чанартай бөгөөд үүнийг багтаа дамжуулахыг хичээдэг, түүнд туслах хамгийн сайн арга бол зөв зүйлсийг хийх юм … талбай дээр тэр өөрийгөө тухтай мэдрэх ёстой. Бүх зүйл зөв явах үед л тэр тайвширдаг.” Хэмээн ярилаа.
Энэ улиралд Месси нийт 29 гоол оруулж, 17 гоолын дамжуулалт бүртгүүлэн “MLS”-ийн гоол болон гоолын дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлж байна.







