Монголын Волейболын шигшээ багийн тамирчин СМ Ж.Энх-Эрдэнэ БНСУ-ын шилдэг багуудын нэг Suwon KEPCO Vixtorm багт нэгдлээ. Тус багийн хувьд 1945 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд БНСУ-ын Волейболын холбооноос зохион байгуулдаг цомын тэмцээнд 3 удаа түрүүлж, 1 удаа дэд байрт шалгарч байжээ.
СМ Ж.Энх-Эрдэнэ БНСУ-ын дээд лигийн Suwon KEPCO Vixtorm багт нэгдлээ
П
Пүрэвлхагва
10 сарын 23
СМ Ж.Энх-Эрдэнэ 2023-24 оны улиралд БНСУ-ын дээд лигт драфтын №1 дэх сонголтоор Daejeon Samsung Bluefangs багт сонгогдож, багаараа 36 тоглолтод оролцож, 19 хожил, 17 хожигдолтой тэмцээнээ өндөрлүүлж байв. Харин өнгөрсөн улиралд СМ Ж.Энх-Эрдэнэ Монголын Волейболын холбооны Үндэсний дээд лигийн тэмцээнд SG Hawks багийн хамтаар оролцож, улиралд 16-2 амжилттай өндөрлүүлж, хагас шигшээд Төв Миг багт 1-2 харьцаатай хожигдож, хүрэл медалийн төлөө Natur Bucks багийг 2-0 харьцаатай хожиж, хүрэл медаль хүртэж байв. СМ Ж.Энх-Эрдэнэ Волейболын Үндэсний дээд лигт 22.7 оноо дундажласан бөгөөд хаалтаар 2.1 оноо, давуулалтаар 2.6 оноо, довтолгоогоор 18 оноо дундажлаж байжээ.







