MSports logo
NBA БОЛОН HBCU ХАМТРАН ШИНЭ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
  • А
    Админ

    9 сарын 15

  • NBA БОЛОН HBCU ХАМТРАН ШИНЭ АЖИЛТАН БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    Хүн бүр NBA дотоод үйл ажиллагаа болон камерын ард юу болдог талаар мэдэхийг хүсдэг. Харин NBA зүгээс тэрхүү хүмүүсийн хүслийг биелүүлж сагсан бөмбөгийн нарийн үйл ажиллагаанд суралцах, туршлага олгох 10 долоо хоногийн сургалтыг “HBCU”-ийн коллежуудтай хамтран өнгөрсөн зун зохион байгуулж дууслаа. Сургалтад “HBCU”(Historically Black College & Universities) коллежуудын шинэ төгсөгчид болон төгсөх курсийн 60 оюутан хамрагдсан билээ.

     
    Энэхүү сургалт нь сурагчдад боломж олгох мөн сагсан бөмбөгийг бизнес талаас нь танилцуулахад чиглэсэн аж. Дадлагажигчид сургалтын хүрээнд тасалбар борлуулах, олон нийттэй харилцах, хамтран ажиллагч компаниудтай харилцах, нийгмийн хариуцлага болон маркетингийн хэлтсүүдэд тус тусын үүргийг гүйцэтгэжээ. Сургалт Нью Йорк хотын NBA-ийн төв байранд 6-р сард эхэлсэн байна. Хоёр өдөр сургалт зохиогдож, үүнээс хойш 10 долоо хоногийн турш дадлагажигчид өөрсдийгөө сорин, туршлага хуримтлуулжээ. Улмаар Дадлагажигч нарыг NBA-ийн зүгээс маш өндөр шалгуураар сонгосон бөгөөд энэхүү сургалтад хамрагдах хүсэлтэй “HBCU”-ийн коллежуудийн 2700 гаруй хүсэлт гаргасан оюутнууд дундаас сонгож авсан байна.  Бүрэн цагийн ажилтаны санал эсвэл шинэ семестрээр кампус руугаа буцах зэрэгээс үл хамааран эдгээр оюутнууд энэ хөтөлбөрөөс өвөрмөц туршлага, ойлголттой болсныг зохион байгуулагчид болон дадлагажигчид онцолжээ. Анхны ангийн хувьд тэд ирээдүйн HBCU-ийн оюутнуудад зориулсан зам мөрийг нээж өгснөөрөө онцлогтой.