MSports logo
РАФФАЭЛИ УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ
  • А
    Админ

    9 сарын 15

  • РАФФАЭЛИ УРАН САЙХНЫ ГИМНАСТИКИЙН ДАШТ-ЭЭС ГУРАВ ДАХЬ АЛТАН МЕДАЛИА ХҮРТЛЭЭ

    Болгар улсын Софи хотноо уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 9-р сарын 14-18-ны өдрүүдэд зохиогдож байна. Олон улсын гимнастикийн холбооны уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Италийн тамирчин София Раффаэли туузан төрөлд алтан медаль хүртэж, гурав дахь удаагаа ганцаарчилсан төрлийн аварга болсон бол Германы Дарья Варфоломеев мөн тэргүүлэх амжилтыг үзүүллээ. Италийн залуу тамирчин Рафаэли “Армеец Аренад”  бөмбөгтэй болон цагирагны төрөлд ялалтыг авч, талбайн эзэн орны тамирчин Стилиана Николоваг 0.800 оноогоор хожиж, туузны төрөлд илүүрхжээ. 18 настай залуу гимнастикч 32.650 оноо авсан бол Николова 31.850 оноо авчээ. Харин Екатерина Веденеева 29.900 гавъяатай хүрэл медаль хүртэж, Израилийн Ади Ася Катзыг ялснаар Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Словенийн анхны медальтан боллоо.

    Софид үргэлжилж байгаа дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эхний финалд Варфоломеев 33.550 гайхалтай үзүүлбэр үзүүлж, Герман улсаас дэлхийн аваргын анхны алтан медалийг хүртжээ. Николова 32.600 оноогоор хоёрдугаар байрт орсон нь одоо эх орондоо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван мөнгөн медаль хүртсэн гэсэн үг. Софи дахь тэмцээн өнөөдөр хэсгийн тэмцээнээр үргэлжилнэ. Дараа нь бямба гаригт хувийн төрлүүдийн шигшээ тоглолт зэргээр үргэлжилж дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ням гарагт өндөрлөнө. Тэмцээн уран сайхна гимнастикийн төрлөөр Парис-2024олимпын  наадамд оролцох эрх олгох эхний байруудыг шалгаруулж байгаа гэдгээрээ онцлогтой юм.