Италийн домогт тамирчин Жоржио Кьеллини зодог тайлж буйгаа зарлаж, өөрийн замналаа "Миний амьдралын хамгийн үзэсгэлэнтэй, эрч хүчтэй аялал энэ байлаа” хэмээн мэдээлжээ. “Евро 2020” тэмцээнд Аззурригийн ахлагчаар тоглож байсан 39 настай тэрбээр 23 жилийг хөлбөмбөгийн ногоон зүлгэн дээр өнгөрүүлж, ийнхүү зодог тайлж буйгаа зарлалаа. Хамгаалагчийн байрлалд тоглодог Жоржио Ювентус клубт нэрээ мөнхөлсөн бөгөөд 2022 оны 6-р сараас хойш АНУ-ын Мэйжор Лигийн Лос Анжелес ФК-д тоглож байсан юм. Өөрийн “Х” хуудаснаа Кьеллини "Хөлбөмбөг миний бүх зүйл байсан. Би чамтай хамт өвөрмөц бөгөөд мартагдашгүй замыг туулсан билээ. Гэхдээ одоо амьдралынхаа цоо шинэ сорилтуудтай тулгарч, цаашдын өөр нэг сэтгэл хөдөлгөм цоо шинэ хуудсыг бичих цаг болжээ" хэмээн нийтэлсэн байна. Кьеллини 2000 онд Ливорно клубээс замналаа эхлүүлж, Турин хотод Сери А-гийн бэлгэ тэмдэг тоглогч болох хүртлээ хичээн тоглож байсан. Ювентус клубыг 2011-2020 онуудад дараалан есөн удаа Сери А-д, Италийн цомын тэмцээнд таван удаа түрүүлэхэд төвийн хагаст чухал үүрэг гүйцэтгэн тоглож байсан билээ.
Итали болон Ювентусын домогт тоглогч Жоржио Кьеллини 39 насандаа зодог тайлж байгаагаа зарлалаа
Ө
Өсөхбаяр
12 сарын 13
2022 онд шигшээ багийнхаа өмсгөлийг тайлж, зодог тайлах үедээ Кьеллини нийт 117 тоглолтод оролцож, 8 удаа гоол оруулсан юм. Ювентус клуб домогт тоглогчдоо хүндэтгэл үзүүлэн "Ювентусийн хөгжөөн дэмжигчдийн хувьд 17 улирлын турш 3 номер нэг л зүйлийг илэрхийлж байсан нь Жоржио Кьеллини. Шаардлагатай үед сэлгээнээс ч хамаагүй тоглож, багийн тамирчдынхаа үргэлж хажууд нь байсаар ирсэн тэрбээр бидэнд супер баатар шиг үлгэр дуурайлал үзүүлж байсан” гэжээ.