Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос жил бүр уламжлал болгон тодруулдаг оны шилдэг хөнгөн атлетикийн шагналын эздийг өчигдөр Монако хотноо тодрууллаа. Эрэгтэй шилдэг тамирчнаар АНУ-ын тамирчин Ноа Лайлс, эмэгтэй шилдэг тамирчнаар Кенийн тамирчин Фэйт Кипьегон нар тодорсон байна.
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Себастьян Кое "Энэ жил манай спортын цар хүрээ, гайхалтай шинэ амжилтууд болон тамирчдын авьяас чадвар улам бүр өргөжсөн бахадмаар жил байлаа. Энэ оны шилдэг тамирчдаар тодорсон залуус маань л гэхэд 2023 онд дэлхийн долоон дээд амжилтыг тогтоож, олон тооны дэлхийн аваргын цол болон томоохон ялалтуудыг байгуулсан тул өөр өөрсдийн салбартаа оны шилдэг тамирчнаар шалгарсан нь нүдээ олсон шагнал гэж бодож байна” хэмээн хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа дурдав.