Парисын олимпын аюулгүй байдал болон зохион байгуулалт тойрсон олон асуудал яригдсаар байна. Олимпын бүсийн ойролцоо оршин суугчид цагдаа нарт шалгагдаж, хянуулах зэрэг саад тотгортой тулгаруулахгүйн тулд QR кодыг бэлтгэнэ гэж Парисын цагдаагийн дарга мэдэгдэв. Мөн 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр олимпын нээлтийн үеэр аюулгүй байдлыг өндөржүүлнэ. Мөргөлдөөн, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүднээс шаардлагагүй гэж үзсэн метроны буудлуудыг тухайн өдөр хаахаар болжээ. Оршин суугчид зөвхөн хяналтыг дагаж мөрдөхөөс гадна хязгаарлагдмал бүсэд байгаа хүмүүс тагт, цонх, дээвэр, тэр байтугай усан онгоцноос ажиглалт хийхийг хүссэн зочдыг урьдчилан бүртгэхээр болжээ. "Тухайн бүст нэвтэрч буй хүмүүс тэнд байх үндэслэлтэй шалтгаанаа бататгахын тулд урьдаас бэлтгэсэн байх ёстой" гэж үзэж байна. Цаашлаад замын хөдөлгөөнийг хязгаарлаж, чухал цэгүүдэд аюулгүй байдлын тусгай арга хэмжээ авах гэнэ.
Парисын олимпын наадмаар дамжуулан хотын аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилготой
12 сарын 12
Олимпын үеэр хүндэтгэн үзэх шалтгаантай хүмүүс, өөрөөр хэлбэл зочид буудал, гэр рүүгээ явах эсвэл ёслолын тасалбартай хүмүүс л нэвтрэн дамжин өнгөрөх болох юм. Үүнийг улстөрчид шууд шүүмжилж, эсэргүүцсэн байна. "Эдгээр арга хэмжээ нь онц байдлын шинж чанартай" гэж төвийн үзэл баримтлалын орлогч Филипп Боннекаррер хэлжээ. Мөн төв үзэлтэй сенатор Натали Гулет эдгээр арга хэмжээг "эрх чөлөөнд халдаж байна" гэжээ. Зүүнийхэн мөн санал бодлоо илэрхийлжээ. Энэ бол дуулиан шуугиантай, бидний айж байснаас ч дор байдал гэж хэт зүүний орлогч Эрик Кокерел хэлжээ. Нөгөөтэйгүүр, хөгжөөн дэмжигчид болон зочдын их урсгал нь хамгаалалтыг нэмэгдүүлэх, ялангуяа Сена голын усан онгоцон дээрх нээлтийн ёслолын арга хэмжээг спортын цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд анх удаа нээж буй явдал учраас илүү их хамгаалалтыг шаардаж байгаа билээ.Ирэх оны 7, 8-р сард болох Олимпын наадам, 8, 9-р сарын эхээр болох Паралимпийн наадамд ойролцоогоор 15 сая жуулчин ирэх төлөвтэй байна. Мөн наадмын үеэр орон нутгийн эрх баригчид метроны тасалбарын үнийг хоёр дахин нэмэгдүүлсэн тухай зарласны дараа эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм.