MSports logo
Виктор Вембаньяма тэргүүтэй Спөрсчүүд 17 дараалан хожигдож, түүхэн муу үзүүлэлтээ үргэлжлүүлэв
  • Б
    Бэлгүүн

    12 сарын 12

  • Виктор Вембаньяма тэргүүтэй Спөрсчүүд 17 дараалан хожигдож, түүхэн муу үзүүлэлтээ үргэлжлүүлэв

    Улирлын өмнө олон хүний анхаарлын төвд байсан Виктор Вембаньямаг багтаа нэгтгэсэн Сан Антонио Спөрс баг түүхэн доод түвшиндээ уналаа. Өнөө өглөө Тоёота Центр цэнгэлдэхэд Спөрс 93:82 харьцаатай Хьюстон Рокетс багт хожигдсон юм. Ингэснээр тэд 17 дахь дараалсан хожигдолтой болж, франчайзын түүхэн дэх муу амжилтаа тогтоов. Спөрс өнгөрсөн амралтын өдөр Чикаго Буллс багт хожигдсоноор 16 тоглолт дараалан хожигдсон франчайзын түүхэн муу амжилтыг тогтоосон юм. Энэ өдрийн хожигдол нь 22 тоглолтын дараа франчайзын түүхэн дэх хамгийн муу эхлэл болж, 3 хожил, 19 хожигдол болжээ . Вембаньяма "Буллс"-д хожигдсон тоглолтод 21 оноо, 20 самбар авсан бөгөөд түүнийг 20 оноо, 20 самбараас бөмбөг авалт хийсэн лигийн түүхэн дэх хамгийн залуу тоглогч болгосон. Гэсэн ч баг нь хожил байгуулж чадаагүй. Өнөө өглөө Рокетс хоёрдугаар хагасын ихэнх хугацаанд илүүрхсэн. Гуравдугаар үед Хьюстон Спөрсийг ердөө 15 оноог авхуулсан нь Спөрсчүүдийн хувьд маш муу үзүүлэлт байв. Өнөөдрийн тоглолтод Спөрсийг 15 оноо, 18 самбараас бөмбөг авалтаар Вэмбаньяма тэргүүлжээ. 

    Виктор Вембаньяма тэргүүтэй Спөрсчүүд 17 дараалан хожигдож, түүхэн муу үзүүлэлтээ үргэлжлүүлэв

    Спөрсөөс Девин Васселл 14 оноо авч, Малаки Бранхэм 13 оноо, 7 оновчтой дамжуулалт өгчээ. Спөрс багаараа 3 онооны шугамаас 41 удаа шидэхдээ 5-ыг нь амжилттай болгосон нь аймшигтай муу үзүүлэлт байлаа.  Тари Исон 18 оноо, 14 самбараас бөмбөг авалтаар Рокетс багийг тэргүүлсэн бол Фред ВанВлет 16 оноо, 10 оноог нь эхний хагаст авсан бол Сэнгун 15 оноо, 9 самбар авч тоглолтыг хожлоор дуусгасан. Хьюстон багаараа ердөө 34,4%-тай довтолсон бөгөөд энэ улирлын 10 дахь ялалтаа байгууллаа.

    Виктор Вембаньяма тэргүүтэй Спөрсчүүд 17 дараалан хожигдож, түүхэн муу үзүүлэлтээ үргэлжлүүлэв

    Спөрсийн хожигдлын цуврал муу байгаа ч тэдэнд NBA-ын бүх цаг үеийн рекордыг тогтоох арга зам байгаа. Филадельфи 76 баг 2014-15 оны улирал дуусснаас 2015-16 оны улирал хүртэл 28 дараалан хожигдсон байдаг. Мөн 76-чууд 2013-14 оны улиралд 26 дараалан хожигдож, улирлын хожигдлын дээд амжилтыг эзэмшиж байна. Спөрсийн хожигдсон цуврал нь яг одоо лигт хамгийн муу идэвхтэй цуврал ч биш. Детройт Пистонс энэ өдөр Индиана Пэйсерс багт хожигдсоноор 20 дахь дараалан хожигдоод байгаа билээ.Спөрс пүрэв гарагт Лос Анжелес Лэйкерс багийг хүлээн авахдаа энэхүү муу эхлэлээ зогсоох боломжтой.