1996.12.20-нд Улаанбаатар хотод 1-р төрөхөд төрсөн. Бага байхдаа сахилгагүй талдаа хүүхэд байсан ч хичээл номдоо дуртай, идэвхтэй хүүхэд байсан. Түүний аавын аав/өвөө/ мэргэн бууч хүн байсан, 2 удаа дайнд оролцсон. Ээжийнх нь аав нь үндэсний сураар хичээллэдэг байсан, спортын мастер цолтой.
Отгонболд байт харвааны спортоор 13 настайгаасаа хичээллэж эхэлсэн. Анх сонирхож үзье гэж очоод энэ спортод дурласан. Шантрах үе зөндөө байсан ч дуртай учраас үргэлжлүүлэн хичээллэсээр ирсэн. Байт харвааны спортын хамгийн сайхан санагддаг зүйл бол түүний хувьд харваад голын 10 оноог онох үед сайхан байдаг. Гаргасан амжилтандаа урамшаад энэ спортоор хичээллэх болсон. Харвахад аз жаргалыг мэдрүүлсэн учраас байт харваагаар хичээллэж эхэлсэн.
Хамгийн анх удаа харваж үзсэн үе нь түүний байт харваатай холбоотой хамгийн аз жаргалтай дурсамж. Харвах ийм гоё байдгийн байна гэж бодогдож байсан. Мөн Отгонболд хамгийн анхны тэмцээндээ оролцохдоо хоёр хөл нь чичгэнэж, тогтож чадахгүй, урд гар нь салганаж маш их сандарч байжээ. Болж өгвөл доошоо суух гэж байсан нь сэтгэлд нь тод байдаг. Хамгийн анхны медалиа аваад урамшаад, баг хамт олноороо бэлтгэлд гарч энэ спортдоо дурлах болсон үе нь хамгийн аз жаргалтай мөчүүдийн нэг.
Одоогийн залуучуудыг тэрбээр өөртөө үнэнч, хэн нэгнийг даган дуурайдаггүй, материаллаг зүйлд татагддаггүй, бусдыг болон өөрийгөө хүндэлдэг соёлтой байгаасай гэж хүсдэг. Одоогийн залуучууд илүү соёлтой, хаана юу хийхээ мэддэг болсон гэж боддог. Түүний хувьд дүү нар илүү хөгжиж, ирээдүй гэрэлтэй болж байгаа гэж хардаг.
Түүнд даруухан, дөлгөөхөн чанартай эмэгтэй хүн таалагддаг.
Отгонболд нь байт харвааны Азийн цомын тэмцээний мөнгө, хүрэл медальт тамирчин юм. Цэргийн наадмын алтан медальтай. Түүний цаашдын зорилго олимп, дэлхийн аварга болох.
Тэрбээр ээж, ааваасаа үлгэр дуурайлал авдаг. Гэр бүл хамгийн чухал гэж боддог.
Сэтгэлээр унасан үедээ хүнээс хол газар байж, өөрөө өөртэйгөө ярьдаг. Мөн дуу сонсох дуртай. Зураг зурж, аливаа сэтгэл хямраасан асуудлаас өөрийгөө холдуулж, сатааруулахыг хичээдэг.
Түүний хобби дуу сонсох. Зураг зурах, хар хөрөг зураг зурах дуртай. И-спорт болон Сагсан бөмбөгийн спортод сонирхолтой.
“Токио-2020” зуны олимпын наадамд оролцох эрхээ авах үедээ өөртөө итгэж чадахгүй, маш сайхан байсан. Монгол улсаа төлөөлөөд олимпод орсон нь түүний хувьд маш нэр төрийн хэрэг байсан. Мөн маш их хариуцлага мэдрэгдэж байсан. Токиогийн олимпод өрсөлдөх үедээ дэлхийн шилдгүүдтэй зэрэгцэн харваж байсан учраас бүх зүйл нь гэгээлэг, сайхан байсан.