MSports logo
Голден Стэйт Уарриорс багийн эрэн үе энд хүрээд дуусаж байгаа юу
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 8

  • Голден Стэйт Уарриорс багийн эрэн үе энд хүрээд дуусаж байгаа юу

    Бид бүхний мэддэг Golden State Warriors багийн эрэн үе NBA-ийн финалд нийт зургаан удаа тоглож, дөрвөн удаа аварга авсан ба 2015-16 оны улира 73 хожил байгуулсан шинэ дээд амжилтыг тогтоож, Stephen Curry, Klay Thompson, Draymond Green, Kevin Durant, Andre Iguodala мөн дасгалжуулагч Steve Kerr гэсэн бүрэлдэхүүнтэй ялагдашгүй бүрэлдэхүүн, шилдэг тоглогчтой байсныг бид бүхэн мэднэ.

    Голден Стэйт Уарриорс багийн эрэн үе энд хүрээд дуусаж байгаа юу

    Саяхан буюу 10-р сарын 6-ны өдөр цацагдсан NBC Sports Bay Area болон The SF Standard-ийн “The TK Show” подкастын ярилцлагад Golden State Warrirors багийн ахлах дасгалжуулагч Steve Kerr оролцох үеэр сэтгүүлч: 

    “Бид бүхний мэддэг Golden State Warriors багийн эхэн үе дуусгавар болж байгаа юу?” гэх асуултад Steve Kerr ийнхүү хариулжээ.

    Голден Стэйт Уарриорс багийн эрэн үе энд хүрээд дуусаж байгаа юу

    Steve Kerr: Би 1997–98 оны алдарт "Чикаго Буллс"-ын бүрэлдэхүүнд багтаж байсан. Тэр багт Майкл Жордан, Скотти Пиппен, дасгалжуулагч Фил Жэксон нарын удирдлага дор зургаа дахь аваргын бөгжийг авж байлаа. Энэ жилийг хүмүүс “Сүүлчийн бүжиг (Last Dance)” гэж нэрлэдэг. Манай багийн удирдлага, тамирчидын хувьд ямар ч утгаар “сүүлчийн бүжиг” биш. Миний хувьд ч бас хараахан болоогүй байгаа. 1997–98 оны аварга Чикаго Буллс багийн хувьд багийн гол тоглогчид бүгд чөлөөт агент мөн нас нь нэлээн явсан байсан. Хэдий одоо Golden State Warriors багийн гол гишүүд болох Steph (37 настай), Butler (36 настай), Green (35настай) нар ахмад тоглогчид болсон ч энэ бол шинэ үеийн сагсан бөмбөг. Мөн эдгээр тоглогчдод гэрээ нь байна. Энэ жил үү, эсвэл 2–3 жилийн дараа юу болохыг хэн ч мэдэхгүй. Тиймээс энэ бол сүүлчийн бүжиг биш” хэмээн хэлсэн байна.

    Голден Стэйт Уарриорс багийн эрэн үе энд хүрээд дуусаж байгаа юу
    Голден Стэйт Уарриорс багийн эрэн үе энд хүрээд дуусаж байгаа юу