Ам бүл дөрвүүлээ. Нэг ахтай, айлын бага. Аав нь хөгжимчин хүн байсан. Ээж нь багш. Түвшинзаяа нь Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн. Улаанбаатар хотод 2 настай байхдаа ирсэн.
Бүжгийн спортоор 2009 оноос эхлэн хичээллэж эхэлсэн. СУИС-ын бүжгийн багш, дэглээгчийн ангид суралцаж төгссөн. 10 жилд байхаасаа бүжигчин болохыг хүсэж, зорьдог байсан. Бүжгийн спорт нь хосоороо бүжиглэдэг. Мөн бүжгийн бусад төрлүүдтэй харьцуулахад хамгийн чамин төрөл гэж боддог болохоор бүжгийн спортод илүү их татагдсан.
Чөлөөт цагаараа иог хийх их дуртай. Фитнессээр хичээллэх дуртай. Сүүлийн үед скуаш теннис таалагддаг болсон. Хөлс гаргасан кардио дасгалууд хийх дуртай.
Амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр бол өөрийнхөө дуртай бүжигчин мэргэжлээр сонгон суралцаж, мэргэшсэн явдал. Бага байхаасаа урлагийн үзлэгт бүжиглэдэг байсан. Ахлах ангиа төгсөхдөө бүжигчин болно гэж шийдэж, тууштай зорьж, бүжигчин мэргэжлийг суралцсан нь хамгийн зөв шийдвэр байсан гэж үргэлж боддог.
Шөлтэй хоолонд дуртай. Ялангуяа халуун ногоотой шөлтэй хоол гоё санагддаг. Хоёрдугаар хоолноос будаа орсон хуурганд дуртай. Байнгын дасгал хөдөлгөөнтэй байж, энерги их зарцуулдаг учраас бие организм цаанаасаа будаа идэхийг хүсэж, нэхдэг гэж бодогддог.
Эрэгтэй хүний эмэгтэй хүнийг хүндэлдэг, эелдэг, жентельмен зан таалагддаг. Нөхрийнхөө халамжтай байдалд татагдсан. Анх танилцсан цагаасаа байнга халамж, анхаарлаар дутаагаагүй. Их энхрийлж, эрхлүүлдэг занд нь татагдсан.
Бүжиг дэглээгчээр ажиллаад, багшлаад 7,8 жил болж байна. Гадаадад гадаадын бүжигчин, багш нараас суралцаж байсан зүйл их байдаг. Амьдралдаа сурсан зүйлсээ шавь нартаа зааж өгөхийг хичээдэг. Одоо “Beti Dance” студид багшилдаг.
Амьдралд хамгийн чухал гэж боддог зүйл бол гэр бүл. Мөн хамгийн үнэ цэнтэй хүмүүс болох гэр бүл чухал. Хувь хүний хувьд дуртай зүйлээ хийж, стрессгүйгээр, аз жаргалтай ажиллаж чадаж байгаа нь үнэт зүйл болов уу гэж боддог. Үлгэр дуурайлал авдаг хүн бол ээж. Ээжээсээ аливаа зүйлд үнэнч, тууштай байх зан чанарыг сурсан. Ээж нь багш мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж байна.
Сэтгэлээр унасан үедээ дасгал хөдөлгөөн илүү их хийдэг. Өмнө нь хийдэг байсан үеэсээ ч илүү ихээр кардио дасгалууд хийж, хөлсөө их гаргадаг. Мөн амттай зүйл иддэг. Хөгжим сонсож, бүжиглэх гэх мэт илүү хөдөлгөөнтэй байдлаар сэтгэлээр унасан байдлаа дийлж гардаг.
Амьдралд хамгийн чухал гэж боддог зүйл бол гэр бүл. Мөн хамгийн үнэ цэнтэй хүмүүс болох гэр бүл чухал. Хувь хүний хувьд дуртай зүйлээ хийж, стрессгүйгээр, аз жаргалтай ажиллаж чадаж байгаа нь үнэт зүйл болов уу гэж боддог. Үлгэр дуурайлал авдаг хүн бол ээж. Ээжээсээ аливаа зүйлд үнэнч, тууштай байх зан чанарыг сурсан. Ээж нь багш мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж байна.