MSports logo
NBA-ийн шилдэг тоглогчдын нэг Малколм Брогдон зодог тайллаа
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 16

  • NBA-ийн шилдэг тоглогчдын нэг Малколм Брогдон зодог тайллаа

    Өдгөө 32 настай Малколм Брогдон NBA-д 9 улирал тоглосны дараа зодог тайлахаар шийджээ. NBA-ийн 2016 оны Драфтын хоёрдугаар тойргийн 36 дахь сонголтоор Milwaukee Bucks багт сонгогдож, 2017 оны шилдэг шинэ тоглогч “NBA ROY 2017”, 2017 онд бүх NBA-ийн шилдэг шинэ тоглогч нарын нэгдүгээр багт сонгогдож байсан “NBA All-Roockie First Team 2017”, 2023 онд NBA-ийн шилдэг зургаа дахь тоглогчийн шагнал хүртэж байсан бөгөөд 2025 оны 09-р сарын 15-нд New-York Knicks багтай гэрээ байгуулж, улирлын нээлтийн тоглолтуудад оролцох магадлалтай байсан ч ийм шийдвэр гаргажээ.

    Малколм Брогдон зодог тайлах шийдвэр гаргасан талаараа:

    NBA-ийн шилдэг тоглогчдын нэг Малколм Брогдон зодог тайллаа

    “Өнөөдөр би сагсан бөмбөгийн замналаа албан ёсоор өндөрлүүлж байна. Сүүлийн хэдэн жилд би энэхүү тоглоомд оюун ухаан, бие махбодь, зүрх сэтгэлээ бүхэлд нь зориулсан. Энд хүрэхийн тулд олон зүйлийг золиосолсон ч маш олон шагнал, урамшууллыг хүртсэн. Би энэ цэгт өөрийн хүслээрээ, гэр бүл найз нөхөдтэйгөө хамт амжилтынхаа үр шимийг хүртэх боломжтой байгаадаа маш их талархаж байна. Миний аяллын нэг хэсэг байсан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.”

    NBA-ийн шилдэг тоглогчдын нэг Малколм Брогдон зодог тайллаа

    Малколм Брогдон мэргэжлийн сагсан бөмбөгийн замналдаа Milwaukee Bucks, Indiana Pacers, Boston Celtics, Portland Trail Blazers, Washington Wizards гэсэн багуудад тоглож байсан. Мөн АНУ-ын шигшээ багийнхаа хамтаар 2015 онд ПАН Америкийн наадмаас хүрэл медаль хүртэж байсан. Мөн NBA-ийн замналдаа 9 улирал тоглохдоо 493 тоглолтод оролцож, 296-д нь гараанаас тоглохдоо 15.3 оноо, 4.7 оновчтой дамжуулалт, 4.1 самбар дундажлаж байжээ. Харин Плей-Оффт 43 тоглолтод оролцож, 17 удаа гараанаас тоглохдоо 12 оноо, 3.9 самбар, 3.7 оновчтой дамжуулалт дундажлаж байв.