MSports logo
АНУ Олимпод медаль хүртсэн тоогоор шинэ түүх бүтээлээ
  • Н
    Нанва

    7 сарын 31

  • АНУ Олимпод медаль хүртсэн тоогоор шинэ түүх бүтээлээ

    2024 оны Парисын олимпын дөрөв дэх өдрийн дараагаар АНУ-ын спортын ертөнцөд түүхэн өдөр болж байна. Учир нь АНУ зуны болон өвлийн олимпоос авсан нийт медалийн тоо 3000 давж, тус амжилтыг үзүүлсэн анхны улсаар тодорч байна. Өнөөдөр энэхүү бахдам амжилтад хүргэсэн сүүлийн хэдэн медалийн эздээр уран гимнастик, регби, усан сэлэлтийн тамирчид байлаа. Онцолбол:  Олимпын гимнастикийн спортын төрөлд алдарт тамирчин Симон Байлс болон АНУ-ын гимнастикийн эмэгтэй шигшээ баг алтан медаль хүртэж, уг амжилтыг Парисын олимпын 4 дэх өдөр гэхэд үзүүлж чадлаа. 

    АНУ Олимпод медаль хүртсэн тоогоор шинэ түүх бүтээлээ

    Мөн АНУ-ын регбигийн эмэгтэй шигшээ баг Австралийн багийг хожиж түүхэн ялалт байгуулсан Улмаар 1924 оноос хойш регби төрлөөр авч буй Америкийн анхны медаль болсон байна. 

    АНУ Олимпод медаль хүртсэн тоогоор шинэ түүх бүтээлээ

    Мэдээж усан спортын төрөл тэдэнд маш олон медаль авчирсан. Үүнийгээ ч энэ олимпод баталлаа. Усан сэлэлтийн эмэгтэйчүүдийн 100 метрийн араар даллах төрөлд Реган Смит мөнгө, Катарин Беркофф хүрэл медаль хүртсэнээр ийнхүү АНУ өвөл зуны олимпын наадамд медаль авсан тоогоороо 3000 давж түүхэндээ шинэ хуудсыг нээлээ.   

    АНУ Олимпод медаль хүртсэн тоогоор шинэ түүх бүтээлээ

    АНУ 1904 оноос хойш Олимп наадамд нийт 3000 медаль хүртэж байна. 

    Парисын олимпоос өмнө  
    - Алтан медаль 1,179
    - Мөнгөн медаль 956
    - Хүрэл медаль 833 хүртээд байсан бол 

    Парис 2024 наадмын 4 дэх өдөр 

    - Алтан медаль 4
    - Мөнгөн медаль 11
    - Хүрэл медаль 11 буюу нийт 26 медаль хүртэж нийт медалийн тоо 3000 давлаа. 


    Үүн дотроос хөнгөн атлетикийн төрөлд хамгийн олон медалийг буюу 827 медаль авсан нь нэг спортын төрлөөс хамгийн олон медаль авсан үзүүлэлт аж.
    Харин олимпын түүхэнд бусад орнуудын медаийн тоог харвал

    2-рт ЗХУ - 1209

    3-рт Их Британи 95

    4-рт Герман 922 тус тус жагсаж байна. Харин Монгол улсын хувьд олимп наадмаас нийт 36 медаль хүртсэн байна. 
    Бусад улсын жагсаалтыг энд дарж дэлгэрэнгүй харах боломжтой.