MSports logo
ОУХМ Б.Энххүслэнд АНУ-д тэтгэлгээр сурах санал иржээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 31

  • ОУХМ Б.Энххүслэнд АНУ-д тэтгэлгээр сурах санал иржээ

    Токио 2020, Парис 2024 олимпын наадмуудад эх орноо төлөөлөн оролцсон Монгол улсын шинэ үеийн шилдэг усанд сэлэгчдийн нэг ОУХМ Б.Энххүслэнд АНУ-д суралцах урилга ирсэн байна. Олимпын наадамд албан ёсоор эрхээ авч оролцон түүх бүтээсэн буй ОУХМ Б.Энххүслэн 07-р сарын 28-ны өдөр 200м-ын чөлөөт сэлэлтийн уралдаанд 1:59.94 амжилттайгаар 70 гаруй тамирчдаас 18-р байранд орсныг АНУ-ын их сургуулиуд онцолж харсан бололтой. Улмаар АНУ-ын Невадагийн Их сургуулиас түүнтэй холбогдож, тэтгэлэгтэй суралцах санал тавьжээ. ОУХМ Б.Энххүслэн саналыг хүлээн авч суралцахаар болсон байна. Монголын эмэгтэй усан спортын түүчээ болж буй Б.Энххүслэндээ амжилт хүсье!

    ОУХМ Б.Энххүслэнд АНУ-д тэтгэлгээр сурах санал иржээ