MSports logo
МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд
  • М
    Мөнхбаясгалан

    10 сарын 22

  • МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний Дээд лиг”-ийн шинэ улирал хөшгөө нээгээд удаагүй байгаа билээ. Баг тамирчид бүтэн улирлын турш өрсөлдөж эцэст нь шилдэг баг, шилдэг тамирчдаа зарлах нь энэ спортын бас нэгэн үнэт зүйл нь оршдог билээ. Тэгвэл МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээнийг зохион явуулах журмаас шилдэг тамирчдыг хэрхэн тодруулахаа мэдэгдлээ. 

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Үүнд:

    Улирлын үнэ цэнтэй тоглогч (MVP)

    Тухайн улирлын амжилтын хүснэгтээр Эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчийн статистик (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Амжилт нь ахисан тоглогч (MOST IMPROVED PLAYER)

    Өнгөрсөн улирлын статистик үзүүлэлтээс тухайн улирлын статистик үзүүлэлт нь хамгийн ихээр ахиж гаргасан, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогч нэрлэгдэнэ.

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Улирлын шилдэг шинэ тоглогч (ROOKIE OF THE YEAR)

    Тухайн улирлын драфтаар лигт элсэн орсон тоглогчдыг статистик үзүүлэлт статистик (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Улирлын шилдэг хамгаалан тоглогч (DEFENSIVE PLAYER OF THE YEAR)

    Улиралд нийт багуудыг хамгаалалт үзүүлэлтээр хүснэгтийн эхний тавт бичигдэж буй багийн тоглогчдоос хамгаалалтын эрэмбээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 75 хувиас багагүй тоглолтод оролцсон Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Улирлын шилдэг 6 дахь тоглогч (SIXTH PLAYER OFF THE YEAR)

    Улирлын тоглолтын 2/3-с дээш тоглолтод оролцсон нийт тоглогчдыг статистик үзүүлэлтээрээ тэргүүлсэн Монгол тоглогчийг тус шагналаар шагнана.

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд

    Улирлын шилдэг олон улсын тоглогч (INTERNATIONAL PLAYER OFF THE YAER)

    Тухайн улирлын амжилтын хүснэгтээр Эхний гурван байр эзэлсэн багийн тоглогчийн статистик үзүүлэлт (дундаж оноо, самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, +/-) болон үр ашигт үзүүлэлтээрээ тэргүүлж, улирлын нийт тоглолтын 50 хувиас багагүй тоглолтод оролцсон гадаад тоглогчийг тус шагналаар шагнана.

    МСБХ-ны "Үндэсний Дээд лиг"-ийн тэмцээний шилдгүүдийг тодруулах шинэчлэгдсэн дүрмүүд