MSports logo
Нидерландын ПСВ Эйндховен клуб Италийн Наполи клубийг бут ниргэлээ
  • П
    Пүрэвлхагва

    10 сарын 22

  • Нидерландын ПСВ Эйндховен клуб Италийн Наполи клубийг бут ниргэлээ

    Европын Аваргуудын лигийн гуравдугаар тойргийн эхний есөн тоглолтууд урьд шөнө явагдаж, нийт 43 гоол орсон сонирхолтой тоглолтууд явагдлаа.

    Barcelona 6:1 Olympiacos

    Аваргуудын лигийн гуравдугаар тойргийг нээж, Испанийн Барселона клуб өөрсдийн “Estadi Olímpic Lluís Companys” цэнгэлдэх хүрээлэндээ Грекийн шилдэг багуудын нэг болох Олимпиакос клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтод талбайн эзэн Барселона клуб 6:1 харьцаатай хожил байгуулсан бөгөөд Fermín López гурван гоол оруулж, Marcus Rashford хоёр гоол, Lamine Yamal нэг оруулсан байна. Харин Олимпиакос клубээс царын ганц гоолыг Ayoub El Kaabi оруулсан байна.

    Нидерландын ПСВ Эйндховен клуб Италийн Наполи клубийг бут ниргэлээ

    PSV Eindhoven 6:2 Napoli

    Урьд шөнийн хамгийн сонирхолтой тоглолтуудын нэг Нидерландын ПСВ Эйндховен клуб өөрсдийн “Philips Stadium” цэнгэлдэх хүрээлэндээ Италийн шилдэг багуудын нэг Наполи клубийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтод ПСВ клуб 6:2 харьцаатай хожил байгуулсан бөгөөд Dennis Man хоёр гоол, Ismael Saibari, Ricardo Pepi, Couhaib Driouech нар тус бүр нэг гоол, Alessandro Buongiorno өөрийн хаалганд гоол оруулсан байна. Харин Наполи клубээс Шотланд хагас хамгаалагч Scott Mctominay хоёр гоол оруулсан байна.

    Нидерландын ПСВ Эйндховен клуб Италийн Наполи клубийг бут ниргэлээ

    Bayer Leverkusen 2:7 Paris Saint-Germain

    Германы Байер Леверкузен клуб өөрсдийн “BayArena” цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн улирлын Аваргуудын лигийн аварга, Францын Парис Сэйнт-Жермен клубийг хүлээн авч, 2:7 харьцаатай хожигдлоо. Тус тоглолтод талбайн эздээс Aleix García хоёр гоол оруулсан бол Парис Сэйнт-Жермен клубээс Désiré Doué хоёр гоол, Willian Pacho, Kvaratskhelia, Nuno Mendes, Vitinha, Ousmane Dembélé нар тус бүр нэг гоол оруулсан байна.

    Нидерландын ПСВ Эйндховен клуб Италийн Наполи клубийг бут ниргэлээ

    Бусад тоглолтуудын үр дүн:

    Kairat 0:0 Pafos

    Newcastle united 3:0 Benfica

    Union Saint Gilloise 0:4 Inter Milan

    Copenhagen 2:4 Dortmund

    Villareal 0:2 Manchester City

    Arsenal 4:0 Atletico Madrid

    Нидерландын ПСВ Эйндховен клуб Италийн Наполи клубийг бут ниргэлээ