MSports logo
Чөлөөт бөх: Н.Батбилгүүн U20 насны ангилалд Азийн аварга боллоо
  • Т
    Төгсбаясгалан

    7 сарын 25

  • Чөлөөт бөх: Н.Батбилгүүн U20 насны ангилалд Азийн аварга боллоо

    Тайландын Срирача хотод зохион байгуулагдаж буй бөхийн төрлүүдийн U20 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэйчүүдийн 5 жингийн барилдаанаар үргэлжиллээ.

    86кг-д ОУХМ Н.Батбилгүүн эхний тойрогт Энэтхэгийн тамирчин Сачин Сачиныг 10:0, 2-р тойрогт Туркменистаны Парахат Атаевыг мөн 10:0, хэсгийн аваргын төлөө Казахстаны тамирчин Науруз Ахмедхановыг 11:0 харьцаатай хожиж алтан медалийн төлөө Ираны Рахмани Фироузжайеиг 6:3 харьцаатай ялж Ази тивийн аварга боллоо.
    Ингэснээр Н.Батбилгүүн U20, U23 насны ангилалд ААШТ-ий хос алтан медальтан болж байна.

    Чөлөөт бөх: Н.Батбилгүүн U20 насны ангилалд Азийн аварга боллоо