MSports logo
Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 25

  • Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална

    Өнөөдөр Ю.Ганзориг дасгалжуулагчтай алдар спорт хорооны тамирчин Б.Отгонболд Парисын наадамд оролцож буй Монгол тамирчдынхаа салхийг хагалж, сэц мэргэнээ сорих хуваарьтай.

    Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно-2023” ёслолын ажиллагаанд шилдэг тамирчны шагналаа гардаж авсны дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөх үед “Шилдгийн шилдэг тамирчин”-аар дахин түүний нэрийг зарлахад итгэж өгөлгүй тайз руу гүйн гарсан дөлгөөхөн залуу орой 20:15 цагаас Парисын хамгийн том дурсгалт газруудын нэг болох “Invalides” талбайд тив дэлхийн олон шилдгүүдтэй мөр зэрэгцэн харвах гэж байна. 

    Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална

    Өмнө нь Токиогийн олимпод сэц мэргэнээ сорьсон Б.Отгонболд өдгөө дахин Парисын олимпод өрсөлдөх эрхээ “Ханжоу-2022” наадмын тэнгэрт Монгол улсын далбаагаа мандуулан авч байсан билээ. Гэхдээ тийм ч амар мандуулаагүй. Байт харвааны төрөлд Азиуд дэлхийд дээгүүрт тооцогддог чадвартай олон тамирчидтай. Азийн наадамд олимпын медальт Японы Такахару Фүрүкава, Тайванийн Тан Чи Чун болон финалд эзэн орны харваач Жи Шиан Шоуг ялж, өөрийн нэрээ дэлхийд, Монгол улсын далбааг Азийн наадамд мандуулсан билээ. Мөн төрөлх спортоороо анх удаа Азийн наадмаас аваргын алтан медалийг эх орондоо авчирсан билээ. 

    Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална

    Удам дагасан харваач

     

    Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална

    Түүний аавын аав буюу өвөө нь Халхын голын чөлөөлөх дайнд хоёр удаа оролцсон мэргэн бууч байсан бол ээжийнх аав үндэсний сурын спортын мастер хүн байжээ. Баянзүрх дүүргийн, бидний хэлж заншсанаар Цайз-16-д өссөн үг дуу цөөтэй бяцхан жаал 13 настайгаасаа байт харваагаар хичээллэсэн гэдэг. Эхэндээ уйтгартай, байнгын резин татаж, харвах нум олдохгүй ах нарыгаа харж зогсдог байжээ. Хамгийн анх оролцсон тэмцээндээ хоёр хөл дээрээ зогсож чадахгүй сандарч байсан ч хоёрдугаарт байрт орж, үүндээ урамшин хичээллэсээр 2011 онд дэд мастер, 2012 онд спортын мастер, 2015 онд ОУХМ болон Үндэсний шигшээ багийн тамирчин болтлоо өсөж хөгжжээ. 

    Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална

    Түүний энэ спортод дурлуулсан хамгийн сайхан зүйл нь байны яг голд нь буюу “10” оноог онох үе гэнэ. Дуртай зүйлээрээ амжилт гаргаж, түүндээ урамшин улам бүр урагшилсаар өнөөдөр хоёр дахь удаагаа Олимп хэмээх дэлхийн хамгийн том спортын наадамд дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөх гэж байна. 

    Түүний төрөлд хэн хэн өрсөлдөж байна вэ?

    Өнөөдөр монгол тамирчдын олимпын салхийг харваач, мэргэн буучдын удам Б.Отгонболд сумаараа хагална

    Нэгэн цагт морины дэлэн дээр харваж, дэлхийг байлдан дагуулсан Монгол харваачдын удам Б.Отгонболд хийж дуусгаагүй ажлаа буурал Европт гүйцэлдүүлж. Парисын тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандуулахыг хүсэн ерөөж байна.                          

    Гэрэл зургийг Ч.Ганбат Tokyo 2021