MSports logo
АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД ЦАР ТАХЛЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖЭЭ
  • А
    Админ

    1 сарын 9

  • АВСТРАЛИЙН НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНД ОРОЛЦОГЧИД ЦАР ТАХЛЫН ШИНЖИЛГЭЭ ӨГӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЖЭЭ

    Австралийн нээлттэй тэмцээний тоглогчид Ковид-19 шинжилгээ өгөх шаардлагагүй бөгөөд вирустай байсан ч тоглох боломжтой гэж үзжээ. Австралийн нээлттэй тэмцээний захирал Крейг Тили "Бид одоо нийгэмд байгаа зүйлийг дагахыг л хүссэн. Өнгөрсөн жил тоглогчид өдөр бүр шинжилгээ өгч, эерэг бол тусгаарлаж, вакцин хийлгэх шаардлагатай байсан бол 2021 онд энэ үйл явдал био аюулгүй байдлын bubble дотор болсон. Вакцин хийлгээгүй есөн удаагийн аварга Новак Жокович өнгөрсөн нэгдүгээр сард тэмцээний өмнөхөн Ковид-19-ийн вакцин хийлгээгүйн улмаас тэмцээнд оролцож чадалгүй, нутаг буцсан. Энэ жилийн хувьд бид бүх тамирчдыг оролцуулахыг хүсч байна. Гэхдээ бид тоглогчиддоо, мөн ажилтнууддаа, хэрэв хэн нэгэн бие нь тавгүй байвал гэртээ байгаарай, манай эмнэлгийн ажилтнууд тоглогчдыг нэг бүрчлэн хянаж байх болно гэдгийг ойлгууллаа." хэмээн хэлжээ. "Энэ бол бидний хувьд хэвийн орчин. Талбайн теннис ч гэлтгүй бусад спортын төрлүүдэд ч Австралид ковид 19-ийн нөхцөл байдалд уян хатан хандаж байна. Өнгөрсөн долоо хоногт крикетчин Мэтт Реншоу Ковид-19-ийн шинжилгээ эерэг гарсаны дараа Сидней хотод Өмнөд Африкийн эсрэг тав хоногийн турш хийсэн туршилтын тоглолтонд үргэлжлүүлэн тогложээ. Талбайн теннисний Австралийн нээлттэй тэмцээн нэгдүгээр сарын 16-ны Даваа гарагт эхэлж, 29-ний ням гараг хүртэл үргэлжилэх юм.