Энэ цаг үеийн Их аварга Магнус Карлсен Дэлхийн чансааг тэргүүлсэн хэвээр байгаа бол Аржун Эригаиси 2800 үнэлгээг давсан Дэлхийн 16 дахь Гранд Мастер боллоо. Мөн дэлхийн таван удаагийн аварга Вишванатан Анандаас хойш тус амжилтад хүрсэн хоёр дахь Энэтхэг тамирчин болсон байна. 2024 онд 2800 онооны босгыг давсан ердөө дөрөвхөн Дэлхийн шатарчид байна. Түүний дээр АНУ-ын Их Мастер Хикару Накамура, Фабиано Каруана болон цагийг эзэлсэн Их аварга Норвегийн шатарчин Магнус Карлсен хол тасархай амжилттай тэргүүлж байна.
ФИДЭ: Шатрын спортын 2024 оны Дэлхийн шинэчилсэн чансаа
Ө
Өсөхбаяр
12 сарын 3
Аржун chess.com-д өгсөн ярилцлагадаа "Үнэнийг хэлэхэд би рейтинг, зэрэглэлд санаа тавихаа больсон. Шилдэг тавд багтах нь надад тийм ч чухал биш." хэмээн хэлсэн байна. Ийм өндөр үнэлгээтэй болох нь амаргүй бөгөөд маргаашаас эхлэн Аржун дахин шинэ шалгалтад орох болно. Тэрбээр Их Мастер Нодирбек Абдусатторов, Пархам Магсоодлоо нарын хамт Катарын Мастерс тэмцээнд өрсөлдөх юм.
Аржун, Абдусатторов нар АНУ-ын Мастерс тэмцээнд 3.4 оноо авсан Каруанагийн адил FIDE тойргийн оноо болон дараагийн FIDE нэр дэвшигчдийн тэмцээнд оролцох эрхийн төлөө тоглох болно.
Мөн залуу од Их Мастер Гукеш 18 тайдаа дэлхийн аварга болж чадвал хамгийн залуудаа дэлхийн аварга болсон гэдэг үзүүлэлтээрээ бүх цаг үед яригдах том амжилтын эзэн болох юм.