Олимпын эрх олгох "Хонг Конг, Хятад Long course swimming invitational trial II" тэмцээнд манай улсын усанд сэлэлтийн тамирчид амжилттай оролцлоо. 2 хоногийн турш үргэлжилсэн тус тэмцээнд манай тамирчид хүчтэй, ширүүн өрсөлдөөн үзүүлэв. Тодруулбал Спортын Мастер А.Алтаннар, ОУХ Мастер Х.Цэлмэг нар хувийн амжилтаа ахиулсан байна. Харин ОУХМ Б.Энхтамир 50м болон 200м өврөөр даллах сэлэлтээр тус тэмцээнд хоёр алтан медаль хүртэж, 100м өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн 50 метрийн өврөөр даллах сэлэлтээр 23.41 секундэд барианд орсон амжилтыг үзүүлж 50м бассейны Монгол Улсын Рекорд амжилтыг шинэчлэн тогтоосон үйл явдал болжээ.
ОУХМ Б.Энхтамир 50м-ын өврөөр даллах сэлэлтээр улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
Ө
Өсөхбаяр
6 сарын 18