MSports logo
Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд
  • Ө
    Өсөхбаяр

    6 сарын 18

  • Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд

     Хамгийн анх 2004 онд Португалын шигшээ багт сэлгээнээс оролцож байсан хөлбөмбөгийн спортын супер од Криштиан Роналду өнөөдөр Европын аваргын тоглолтод оролцсоноор нийт 20 жил, 6 удаа Европын аваргын тэмцээнд тасралтгүй оролцсон амжилтаар түүхэнд нэгдүгээрт бичигдэнэ. Тэгвэл түүний Европын аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтуудыг нэрлэж байна. 

    Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд

    Хамгийн олон гоол оруулсан тоглогч

     Роналду 2004 оны 6-р сарын 12-нд Грекийн эсрэг хийсэн Европын аварга шалгаруулах тэмцээний анхны тоглолтоо Португалийн шигшээ багийн төлөө анхны гоолоо хийсэн. Тэр цагаас хойш 2016 онд таван гоол оруулж Мишель Платинигийн есөн гоолтой тэнцсэн бол 2020 оны Европын аваргын тэмцээнд дахин 5 гоол оруулж нийт 14 гоолтойгоор тус тэмцээний хамгийн олон гоол оруулсан тоглогчоор нэрлэгддэг байна. 

    Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд

    14 Криштиану Роналду (Португал)

    9 Мишель Платини (Франц)

    7 Алан Ширер (Англи)

    7 Антуан Гризманн (Франц)

    7 Альваро Мората (Испани)

    6 Рууд ван Нистелрой (Нидерланд)

    6 Патрик Клюйверт (Нидерланд)

    6 Уэйн Рүүни (Англи)

    6 Тьерри Анри (Франц)

    6 Златан Ибрагимович (Швед)

    6 Нуно Гомес (Португал)

    Европын аваргын тэмцээнд хамгийн олон удаа оролцсон тамирчин

    Евро-2020 тэмцээний дараа нийт 22 эрэгтэй дөрвөн өөр онуудын тэмцээнд оролцож байсан бол Криштиан Роналду Евро-2024 тэмцээнд оролцсоноор нийт 6 удаа тус тэмцээнийг өнжөөгүй цорын ганц тамирчин болж байна. 

    Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд

    6 Криштиану Роналду, Португал (2004, 2008, 2012, 2016, 2020, 2024)

    6 Лука Модрич, Хорват (2008, 2012, 2016, 2020, 2024)

    4 Лотар Маттеус, Баруун Герман/Герман (1980, 1984, 1988, 2000)

    4 Петер Шмейхел, Дани (1988, 1992, 1996, 2000)

    4 Алессандро Дел Пьеро, Итали (1996, 2000, 2004, 2008)

    4 Эдвин ван дер Сар, Нидерланд (1996, 2000, 2004, 2008)

    4 Лилиан Турам, Франц (1996, 2000, 2004, 2008)

    4 Олоф Мелберг, Швед (2000, 2004, 2008, 2012)

    4 Жанлуижи Буффон, Итали (2004, 2008, 2012, 2016)

    Европын аваргын тэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан тоглогч

    Роналду Европын аваргын нэг тоглолтод хамгийн олон гоол оруулсан амжилтыг эзэмшдэг. 2004 онд хоёр гоол, 2008 онд нэг, 2012, 2016 онуудад гурав, 2020 онд таван гоол оруулсан. Тэрээр олон Европын аварга шалгаруулах тэмцээний нэг тоглолтод гурав болон түүнээс гоол оруулсан цорын ганц тоглогчоор бүртгэгддэг. 

    Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд

    Сонгон шалгаруулалт болон шигшээ тэмцээнд хамгийн олон удаа оролцсон тоглогч

    Роналду ЕВРО 2020-д Европын аваргын сонгон шалгаруулалт болон шигшээ тоглолтуудад Жанлуижи Буффоны 58 тоглолтод амжилтыг гүйцэж, бүх цаг үеийн дээд амжилтыг эзэмшдэг. Тэрбээр одоогийн байдлаар нийт 64 тоглолтод оролцож 37 хожиж, 13 тэнцэж, 10 хожигдсон байна.

    64 Криштиану Роналду (Португаль)

    58 Жанлуижи Буффон (Итали)

    54 Лука Модрич (Хорват)

    51 Марио Фрик (Лихтенштейн)

    Европын аваргад хамгийн олон жил оролцож буй Криштиан Роналдугын амжилтууд