MSports logo
Улсын арслан Б.Орхонбаяр төрөлх нутаг Цагааннуур сумынхаа 100 жилийн ойд түрүүллээ
  • Ө
    Өсөхбаяр

    7 сарын 19

  • Улсын арслан Б.Орхонбаяр төрөлх нутаг Цагааннуур сумынхаа 100 жилийн ойд түрүүллээ

    Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын түүхт 100 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдаанд 64 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хороо, “АПУ” ХХК, “Атартрейд” ХХК-ийн бөх, Монгол Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Аймгийн арслан Х.Наранбаяр үзүүрлэлээ

    Улсын арслан Б.Орхонбаяр төрөлх нутаг Цагааннуур сумынхаа 100 жилийн ойд түрүүллээ

    Шөвгийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Таванхан” дэвжээ, “Алдар” спорт хорооны бөх, Улсын начин Ч.Баянмөнх, Дархан Уул аймгийн Дархан сумын харьяат, “Дархан хайрхан” дэвжээний бөх, аймгийн хурц арслан М.Төрбат нар үлдэж, наадамчин олноо баясгалаа.