ESL-ийн зохион байгуулдаг Intel Extreme Masters (IEM) цувралуудын нэг IEM Chengdu 2025 тэмцээн 11-р сарын гуравны өдрөөс БНХАУ-ын Ченду хотод эхлэх билээ.
The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээнд шинэ гишүүнтэй оролцоно
М
Мөнхбаясгалан
10 сарын 24
Та бүгдийн мэдэж байгаачлан The MongolZ багийн гишүүн Senzu-г багаас хасаж, түр хугацаанд сэлгээнд шилжүүлсэн. Тэгвэл The MongolZ багийн удирдлагууд, багийн гишүүд саналаар “Stand In” буюу түр орлон тоглогчоор оролцох тоглогчоор contorlez буюу Баасанжаргалын Өнөдэлгэрийг сонгосон.
Өмнө нь хэлж байсанчлан The MongolZ багийн оролцох IEM Chengdu 2025 тэмцээн, манай улсын урд хөрш оронд зохиогдож, цагийн зөрүү, бэлтгэл сургуулилт, нислэг гээд бүх талаар таатай нөхцөл үүсэж байсан бол одоо тэд шинэ бүрэлдэхүүнтэй уг тэмцээнд оролцох боллоо. Энэ үйл явдал багийн бүтэц, тоглоомын систем, тоглогчдын үүрэг гэх мэт бүх зүйлийг дахин боловсруулах хэрэгтэй болох юм.







