MSports logo
Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?
  • П
    Пүрэвлхагва

    9 сарын 15

  • Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    Эрэгтэйчүүдийн волейболын 21 дэх удаагийн ДАШТ-ий хэсгийн эхний тойргийн тоглолтууд Филиппин улсын Pasay болон Quezon хотуудад явагдлаа.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий нээлтийн тоглолт тэмцээнийг зохион байгуулагч Филиппиний шигшээ баг болон Тунисийн шигшээ багуудын хооронд боллоо. А хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолтод гурван ээлжийн тоглолт болж 3:0 харьцаатай Тунисийн баг ялж, чухал ялалт байгуулав. Тус тоглолтод Тунисийн шигшээ багаас залуу тоглогч №14 Ben Romdhane 17 оноо авсан бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 2 оноо авч багаа тэргүүллээ.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    А хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт дэлхийн чансааны №15 Ираны шигшээ баг болон дэлхийн чансааны №21 Египетийн шигшээ багуудын хооронд боллоо. Хэдийгээр дэлхийн чансаагаар Ираны шигшээ баг илүү ч дөрвөн ээлжийн тоглолтод Египетийн шигшээ баг 3:1 харьцаатай ялж, хэсгийн эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтод Египетийн шигшээ багаас №18 Ahmed Shafik гайхалтай байж 18 оноо авсан бөгөөд довтолгоогоор 16 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авч багаа тэргүүллээ.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    B хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт ДАШТ-ий мөнгөн медальт, дэлхийн чансааны №20 Нидерландын шигшээ баг болон дэлхийн чансааны №23 Катарын шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын эхнээс Нидерландын шигшээ баг илүүрхэж дөрвөн ээлжийн тоглолтод 3:1 харьцаатай хожиж, хэсгийн эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтод Нидерландын шигшээ багаас №3 Michiel Ahyi багаа оноо авалтаар тэргүүлж 20 оноо авсан бөгөөд довтолгоогоор 14 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 3 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    B хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий гурван алт, хошой мөнгөн медальт дэлхийн чансааны №1 Польшийн шигшээ баг болон ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт Румыны шигшээ багуудын хооронд боллоо. Тоглолтын эхний ээлжийн тоглолт тун сонирхолтой өрнөж Польшийн шигшээ багийнхан 34:32 харьцаатай хожив. Улмаар хоёр, гуравдугаар ээлжийн тоглолтод Польшийн шигшээ баг илүүрхэж гурван ээлжийн тоглолтод 3:0 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Польшийн багийн лидер №9 Wilfredo Leon 14 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 11 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    С хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №8 Аргентины шигшээ баг болон дэлхийн чансааны №19 Финландын шигшээ багуудын хооронд таван ээлжийн гал гарсан ганган тоглолт болж Аргентины шигшээ баг 3:2 харьцаатай ялж, хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Аргентины шигшээ багаас №16 Pablo Sergio Koukartsev гайхалтай байж 20 оноо авсан бөгөөд довтолгоогоор 16 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 1 оноо авч багаа тэргүүлжээ.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    C хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №4 Францын шигшээ баг болон дэлхийн чансааны №27 БНСУ-ын шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Францын шигшээ баг гурван ээлжийн тоглолтод илүүрхэж 3:0 харьцаатай хожиж хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Францын шигшээ багаас №4 Jean Patry 16 оноо авсан бөгөөд довтолгоогоор 11 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 3 оноо авч багаа тэргүүллээ.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    D хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №5 АНУ-ын шигшээ баг болон Колумбын шигшээ багуудын хооронд тоглолт болж, гурван ээлжийн тоглолтод АНУ-ын шигшээ баг 3:0 харьцаатай ялалт байгууллаа. Тус тоглолтод АНУ-ын шигшээ багаас №25 Ethan Champlin 17 оноо авсан бөгөөд довтолгоогоор 12 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 3 оноо авч багаа тэргүүлсэн байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    D хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий хошой мөнгө, хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №11 Кубын шигшээ баг болон дэлхийн чансааны №24 Португалын шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Эхний ээлжийн тоглолтод Кубын шигшээ баг 25:20 харьцаатай илүүрхсэн ч хоёр, гурав, дөрөвдүгээр ээлжийн тоглолтод Португалын шигшээ баг илүүрхэж 3:1 харьцаатай хожиж шуугиан тарилаа. Тус тоглолтод Португалын шигшээ багаас №9 Nuno Marques гайхалтай байж 19 оноо авсан бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 2 оноо авч багаа тэргүүлсэн байна. 

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    Е хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №10 Германы шигшээ баг болон ДАШТ-ий мөнгө, дөрвөн хүрэл медальт Болгарын шигшээ багуудын хооронд гурван ээлжийн тоглолт болж Болгарын шигшээ баг 3:0 харьцаатай хожиж, хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Болгарын шигшээ багаас №23 Aleksandar Nikolov гайхалтай тоглолтыг үзүүлж, 28 оноо авсан бөгөөд довтолгоогоор зогсоогдошгүй байж 25 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 1 оноо авч багаа тэргүүллээ. 

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    Е хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт дэлхийн чансааны №6 Словенийн шигшээ баг болон дэлхийн чансааны №29 Чилийн шигшээ багуудын хооронд тоглолт болсон бөгөөд гурван ээлжийн тоглолтод Словенийн шигшээ баг 3:0 харьцаатай илүүрхлээ. Тус тоглолтод Словенийн шигшээ багаас №1 Tonček Štern 15 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 11 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 2 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    F хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт дэлхийн чансааны №16 Украйны шигшээ баг болон дэлхийн чансааны №17 Бельгийн шигшээ багуудын хооронд тоглолт болсон бөгөөд гурван ээлжийн тоглолтод Бельгийн шигшээ баг 3:0 харьцаатай хожиж, хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Бельгийн шигшээ багаас №2 Ferre Reggers 23 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 20 оноо, хаалтаар 3 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    F хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий дөрвөн алт, мөнгөн медальт, дэлхийн чансааны №2 Италийн шигшээ баг болон дэлхийн чансааны №87 Алжирын шигшээ багуудын хооронд тоглолт болсон бөгөөд гурван ээлжийн тоглолтод Италийн шигшээ баг 3:0 харьцаатай илүүрхлээ. Тус тоглолтод Италийн шигшээ багаас №5 Alessandro Michieletto 15 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 9 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 4 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    G хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт дэлхийн чансааны №9 Канадын шигшээ баг болон дэлхийн чансааны №76 Ливийн шигшээ багуудын хооронд тоглолт болсон бөгөөд эхний ээлжийн тоглолтод Ливийн шигшээ баг 25:22 харьцаатай хожиж сенсац тарьсан ч үлдсэн ээлжийн тоглолтуудад Канадын шигшээ баг илүүрхэж 3:1 ээлжийн харьцаатай ялж чадсанаар хэсгийн эхний хожлоо авч чадлаа. Тус тоглолтод Канадын шигшээ багаас №13 Sharone Vernon-Evans 22 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 16 оноо, хаалтаар 3 оноо, давуулалтаар 3 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    G хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий хошой хүрэл медальт, дэлхийн чансааны №7 Японы шигшээ баг болон дэлхийн чансааны №14 Туркийн шигшээ багуудын хооронд тоглолт болж, гурван ээлжийн тоглолтод Туркийн шигшээ баг илүүрхлээ. Тус тоглолтод Туркийн шигшээ багаас №9 Ramazan Efe Mandiraci 17 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 10 оноо, хаалтаар 2 оноо, давуулалтаар 5 оноо авсан байна. 

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    H хэсгийн нэгдүгээр тойргийн эхний тоглолт ДАШТ-ий хүрэл медальт, дэлхийн чансааны №13 Сербийн шигшээ баг болон дэлхийн чансааны №18 Чехийн шигшээ багуудын хооронд тоглолт болсон бөгөөд гурван ээлжийн тоглолтод Чехийн шигшээ баг ялалт байгууллаа. Тус тоглолтод Чехийн шигшээ багаас №23 Patrik Indra довтолгоогоор 14 оноо авч багаа тэргүүллээ.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?

    Н хэсгийн нэгдүгээр тойргийн хоёр дахь тоглолт ДАШТ-ий гурван алт, гурван мөнгө, хүрэл медальт, дэлхийн чансааны №3 Бразилын шигшээ баг болон дэлхийн чансааны №26 БНХАУ-ын шигшээ багуудын хооронд тоглолт болсон бөгөөд эхний ээлжийн тоглолтод БНХАУ-ын шигшээ баг хожиж чадсан ч үлдсэн ээлжийн тоглолтуудад Бразилын шигшээ баг илүүрхэж 3:1 харьцаатай хожиж, хэсгийн эхний хожлоо байгууллаа. Тус тоглолтод Бразилын шигшээ багаас №19 Arthur Bento Buczmiejuk 17 оноо авч багаа тэргүүлсэн бөгөөд довтолгоогоор 15 оноо, хаалтаар 1 оноо, давуулалтаар 1 оноо авсан байна.

    Эрэгтэйчүүдийн Волейболын ДАШТ-ий эхний тойрогт юу болов?